2012/04/18

Дуучин Т.Баясгалангаас эхэлсэн Тэргүүн хатагтай нарын цуваа


Уг нь Монгол улс дөрвөн жил нэг удаа тэргүүн хатагтайгаа сонгодог хуультай. Харин сүүлийн үед эр нөхрийнхөө.........
...... хөрөнгөнд хөлбөрч, бизнесийн салбарт хүч үзэж буй бүсгүйчүүдийг өөрсдийгөө Тэргүүн хатагтай хэмээн нэрийдэх болжээ. Эдгээр бүсгүйчүүдийн жагсаалтыг дуучин Т.Баясгалан тэргүүлнэ.
Оюутны ширээний ард байхдаа л анхныхаа уран бүтээлийг хийж халаас хоосон ч авъяас байна хэмээн зүтгэж эхэлсэн тэрбээр анхныхаа уран бүтээлийг эхлэхдээ ээжийнхээ бөгжөө ломбарданд тавин байж хийж байсан түүх бий.
Харин өнчин өрөөсөн хэмээн өөрийгөө өрөвдүүлэн байж олны танил болсон С.Жавхлан түүний найдвартай хамтрагч төдийгүй, хамтдаа алдрын оргил өөд мацах “уулчин” байсан. Тиймдээ ч тэд өнөөдөр өдий зэрэгтэй явж байгаа.
Анхныхаа бүтээлийг эхэлж байснаа бодвол овоо мөнгөжиж олсон орлогоороо уран бүтээлээ туурвих болсон Т.Баясгалан “Би хамгийн баян эмэгтэй дуучин болно” хэмээн нэгэнтээ хэлж байсан гэдэг. Энэ нь түүнийг хожмын хань сумогийн анхдагч Д.Батбаярыг зөгнөсөн гэлтэй. Тэрбээр сумочтай суусан түүний туйлын мөрөөдлийг биелүүлж их бизнесийн ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавих болсон түүх нь эхэлсэн.
Тэрбээр “Баясгалантай дэлхий” хувийн эмнэлэг, “Бүсгүй” гоо сайхны салон, автохудалдаа, ломбард, ресторан, Эх орон телевиз гээд байж болох бүх л салбарт хүч үзэж эхэлсэн. Түүний удирдаж байсан Эх орон телевиз худалдагдаж тун удалгүй Шонхор телевизийг нөхрөөсөө бэлэгэнд авсан ч эрхэм гишүүнийх бүл нэмсэн учраас удирдлагыг нь өөр хүнд түр шилжүүлээд байгаа гэх.
Өдгөө дуучин Т.Баясгалан бус бизнесмэн Т.Баясгалан болоод буй. Тиймдээ ч бизнесийн Тэргүүн хатагтай хэмээн өөрийгөө өргөмжлөн нэрлэж суугаа гэсэн. Гэхдээ л түүнээс өмнө уул уурхай хийгээд газрын тосны бүтээгдэхүүн, дэлхийд данстай брэндийн наймааг аль эртнээс хийж ирсэн хатагтай нарын хажууд өөрийгөө гололгүй ийн нэрийдэж суугааг Т.Баясгалан хатагтайн зориг гэхээс өөр юу гэхэв.
Харин дараачийн тэргүүн хатагтай бол топ модель Д.Пүрэвсүрэн. 10 жилийн ширээнээс холмогцоо алтны магнат эрийн өврийг дулаацуулах болсон тэрбээр 20 хүрэх насандаа хөгшин хэмээн гологдож ард түмний мисст зайгаа тавьж өгсөн.
Гэсэн ч Мянгаа захирал түүний хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэж өгсөн ачтан. Салсныхаа дараа жил Д.Пүрэвсүрэн топ мопель болсон Мянгаа захиралын төлөөс гэдэг. Топ модель болсныхоо ачаар Д.Пүрэвсүрэн юм юмны захад хүрч загварын ертөнцөд өөрийн гэсэн зайг бий болгож чадсан.
Харин сүүлийн топ модель хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа гэх мэдээлэл байн байн чих дэлсэх болсон. Тэрбээр Монголдоо томоохонд тооцогдох уул уурхайн компанийн захирал н.Ганбаяр хэмээх залууг насны ханиараа сонгож нам гүмхэн амьдралыг чухалчлах болжээ. Алтны магнатын цайг цанаж байсан, үүнийхээ дараа уул уурхайтай амь амьдралаа холбосон түүнийг уул уурхайн Тэргүүн хатагтай хэмээн үеийнхэн нь сэм ярилцдаг гэсэн.
Гэхдээ л экс нөхөр Ц.Мянганбаярын өрхийг татаж цайг чанаж суугаа ард түмний мисс Ариунцэцэгийн дэргэд уул уурхайн  тэргүүн хатагтай гэж нэрлүүлэх нь бас сонин.
Сүүлчийн Тэргүүн хатагтай бол дуучин С.Сэрчмаа. Өвөрлөгч эрийн цайг чанаж галыг сахих болсон тэрбээр нэг хэсэгтээ эх орондоо ирж амьдрах болсноо нөхөртэйгээ таарамж муутай байсных хэмээж буй. Түүнийг “өмчлөн” авсан Баярт хэмээн дотор цустай эр уран бүтээл хийлгэхгүй чухамхүү гэрийн “хорионд” байлгах гэсэн нь ийнхүү хилийн хоёр талд амьдрахад хүргэсэн.
Харин тунчиг удалгүй өвөрлөгч эр бууж өгч гэргийнхээ тоглолтыг нь хийлгэхээр ихээхэн хөрөнгө мөнгө цацаж байгаа төдийгүй өвөрлөгч нутгаасаа мэргэжилтнүүд авчирч тоглолтын бэлтгэлийг нь хийлгэж байгаа гэх.
Ямартай ч рок попын дуучид дотроо л хөрөнгө мөнгөөрөө толгой цохих болсон тэрбээр ёстой л тэрбумтны гэргий шиг хөрөнгө мөнгийг цацаж байгаа аж. Харин урлагийн хүрээнийхэн түүний нүүрийг ил харж инээж, далдуур хоорондоо шивэр авир хийж байгаа ч рок попын хатагтай нар дотроо л тэргүүн хатагтай болж чадаж байгаа гэнэ лээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment