2012/04/18

Жүжигчин Ааяа удган болсоноор хошин урлагийнхан “дэвж” эхлэв


Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрч фэнүүдээ чилтэл хүлээлгэсэн “Х-Түц” хамтлагийн Жүжигчин..........
.........Ш.Алтанцэцэг энэ сарын 1-нд болсон “Хошин урлагийн их наадам”-ын тайзнаа гарч үзэгчдийг баярлуулсан. Түүнийг удган болсоноосоо  болоод хошин урлагаа бүр мөсөн орхих нь гэх яриа гараад байсан ч тэрээр ийнхүү эргэн ирсэнээ зарласан юм. Гавъяат жүжигчин И. Одончимэг, Н.Онон, С. Өлзийхүү нартай нэгэн үед гарч ирж тэднийг оройлон хошин шогт хүчин зүтгэж байсан түүний талаар гадаад ажиллахаар явсан, бор дарсанд орсон гэх мэтээр олон таамаг үзэгчдийн дунд хөвөрсөн ч батлагдсан нь үгүй.  Харин жүжигчин бүсгүй эргэн ирэхдээ өмнөхөөсөө ч илүү өнгө нэмсэнийг хэлэх, гайхах хүн олон байгаа. Тэгвэл түүний ийнхүү жавхаа нэмсэн нь бясалгалын ач гавъяа аж. Тэрээр бясалгалыг амьдралынхаа салшгүй хэсэг болгоод байгаа гэнэ. Дашрамд дуулгахад жүжигчин бүсгүй нэлээд сайн удган болсон бөгөөд урлагийн томчууд ихэнх нь түүн дээр очиж арга засал хийлгэж, зам мөрөө даатгадаг болсон байна. Мөн сүүлийн үед хошин урлагт нэлээд олон гавъяат шил, шилээ даран төрж, өөдлөн дэвжих болсон нь түүнтэй ч холбоотой байж магадгүй гэх яриа байх юм байна лээ.
Д.Отгон

0 сэтгэгдэл:

Post a Comment