2012/12/22

“Хөрөнгийн зах зээлд хамтын оролцоо чухал”

Монголд хөрөнгийн зах зээлийн хөгжил сул гэсэн шүүмжлэл байдаг. Монголын хөрөнгийн биржид шинэ систем нэвтрүүлснээр хөрөнгийн зах зээлийн арилжаанд нэг алхам нээлээ гэж буй. Ð"эхдээ тус салбарын хууль эрх зүйн орчинг шинэтгэх шаардлагатай хэвээр байгаа бөгөөд Үнэт цаасны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон нь хүлээлт үүсгээд буй. Өнөөгийн хөрөнгийн зах зээлд тулгараад байгаа асуудлын талаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Ð".Ð"анбаяртай ярилцлаа.

-Хүлээлттэй байгаа Үнэт цаасны тухай хуульд хөрөнгийн зах зээлд тулгарч байгаа асуудлыг шийдэх талаар хэрхэн тусгах бол?

-Энэ асуудал үнэхээр хүлээлт үүсгээд байгаа. Хөрөнгийн зах зээлийн асуудал их өргөн далайцтай. Хуулийн төсөлд нэлээд олон зүйл тусгаад байгаа. Монголд үнэт цаасны тухай хууль баталснаас хойш арав гаруй жил болоод байгаа. Энэ нь одооны зах зээлийн систем, хандлагатай зохицохгүй байна. Тухайлбал, брокер , дилерийн, клиринг, харилцагч хоорондын зохицуулалтын асуудал бүрхэг. Үндсэндээ хуучин хууль их ерөнхий байсан. Одоо тэтгэврийн санг зөв зохицуулалттайгаар хөрөнгө оруулалтын сан болгох боломжтой гэж үзэж байгаа.

-Монгол Улсын хувьд хөрөнгийн зах зээлд төдийлөн туршлагагүй болоод ч тэр үү, олон хүндрэл байдаг шүү дээ?

-Хөрөнгийн бирж одоогоор үнэт цаас арилжих тал дээр л зохицуулалт хийж байна. Ð'рокерийн компани, арилжааны банк,  ҮЦТТТХТ нийлээд гэрээ хийж, үндсэндээ үнэт цаасны төлбөр тооцоог клирингээр шийдэх Ñ'стой байтал энэ байдал хүндрэлтэй байна. Үүн дээр олон талын оролцоо, үүрэг хэрэгтэй. Арилжааны банкнаас клиринг буюу үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог хийхээр зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг дөрвөн банк байна. Эдгээр нь бүгд тус тусдаа. Тиймээс олон талын байр суурийг нэгтгэн зангидах Ñ'стой.

-Үүнийг өргөн хүрээний болгохын тулд юу хийх хэрэгтэй юм бэ?

-Нэгдүгээрт хөрөнгийн зах зээлд оролцдог компани бүр эрх, үүргээ мэдэх хэрэгтэй. Татвараа төлдөггүй, хуулиа мэддэггүй, далд данстай, түүндээ хөрөнгө татаж, татвараас бултдаг, ногдол ашгаа өгдөггүй компаниудыг цэвэрлэх хэрэгтэй.  Хэдийгээр шинэ систем нэвтэрсэн ч итгэлгүй байхад энэ зах зээл хөгжихгүй. Өнөөдөртөө бол хөрөнгийн зах зээлд нэвтэрч, итгэл хүлээлгэх аргагүй байна шүү дээ. Татвараа нуудаг компани хувьцаа гаргалаа ч чинь хэр л удаан тогтнох вэ гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс эхний ээлжинд бүх компанийг хамруулж чадахгүй юм аа гэхэд, том компаниудын удирдлагуудыг сургалтад суулгах хэрэгтэй байна. Их, дээд сургуульд бизнес удирдагын хичээл зааж байгаа бол компанийн засаглалын тухай хичээл ч мөн заах хэрэгтэй. 

-Хөрөнгийн зах зээлд оролцоотой компани засаглалаа сайтар шийдэх хэрэгтэй гэдэг. Одоо байдал ямар байна?

-Тийм ээ. Компанийн засаглалын хууль шинэчлэн батлагдаад, том, жижиг компани хамаарахгүйгээр нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг чиглэл бий. Үүний үр дүнд есөн компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй боллоо. Цаашдаа энэ талаар дагнасан найман сургалтын байгууллага дөрвөн өдрийн сургалт явуулах гэж байна. Энэ сургалтыг эхний ээлжинд топ хэдэн компаниудад хийнэ. Мөн Төв банкаар дамжуулж арилжааны банкуудад  зээлээ гаргах гэж байгаа бол татварын бодит тайлан дээр нь тулгуурлаж бай гэдгийг анхааруулж байна.



Powered By iWebRSS.co.cc

1 сэтгэгдэл:

  1. э. Компанийн засаглалын хууль шинэчлэн батлагдаад, том, жижиг компани хамаарахгүйгээр нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг чиглэл бий. Үүний үр дүнд есөн компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй боллоо. Цаашдаа энэ талаар дагнасан найман сургалтын байгууллага дөрвөн өдрийн сургалт явуулах гэж байна. Энэ сургалтыг эхний ээлжинд топ хэдэн компаниудад хийнэ. Мөн Төв банкаар дамжуулж арилÐ

    ReplyDelete