2012/03/20
Монгол үндэстний Дууны их наадмын 2 - р шат 2012.03.20 / дугаар 11
Монгол үндэстний Дууны их наадмын 2 - р шатнаас та бүхэндээ сонирхуулж байна..Энэ өдөр Баруун бүсийн 5 аймаг оролцож байна...
Цаг үе үзэл бодол / УИХ-гишүүн Женко Баттулга оролцлоо
УИХ-гишүүн Х.Баттулга өнөөдөр Тв нэвтрүүлэгээр ярилцлага өгөхдөө маш чухал бичиг баримтуудыг дэлгэлээ...
Сувдханаас Гооглэ зар байрлуулахын тул видео булангаа нээж байна.Манай видео булан нь бие даасан сайт биш бөгөөд сувдханы зөвхөн видео файлуудыг уншуулах болоод таны дарах сурталчилгаа тэнд байрлана -Та сурталчилгаан дээр өдөрт боломжоороо дарж байгаарай-Таны нэг даралт маш чухал юм шүү...Амжилт
Цагийн Хүрд /Мэдээллийн хөтөлбөр 2012.03.20...

Цагийн Хүрд /Мэдээллийн хөтөлбөр 2012.03.20...
Гэлээ ч уучилана СОА шинэ кино 73 -р анги

Та бүхэндээ Гэлээ ч уучилана СОАК өдөр бүр нэг ангиар хүргэнэ .Тухтай сууж үзээрэй...
Намайг алаад аваад яваарай гэж хашгиралдацгааж байв
Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарын биеийн байдал муу байгаа тул эмчлэгч эмч нар нь хүнд .............
............хүмүүсийг хорих руу явуулахгүй гэв. Харин цагдаагийн ар гэрийнхэн нь биднийг алж байж авч яваарай хэмээн цагдаа нар руу хашгирч байв
Долоодугаар сарын 1-ний хэргийн гол “буруутан” болсон Ч.Амарболд Ш.Батсүх, О.Зоригт нарыг эмнэлэгт эмчлүүлж байгаа, гэртээ байгаа гэх мэт сураг сүүлийн өдрүүдэд тасарсангүй. Тиймээс дээрх таамаглалыг үнэн эсэхийг сонирхохоор сэтгүүлч миний бие хэвтсэн гэх эмнэлэгт нь очлоо. Тэдний биеийн байдал шүүх хурлын дараа муудсан тул Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн, маш хүнд байгаа гэдэг нь ч үнэн болж таарав.
Биднийг тус эмнэлэгт очиход өвчтөнүүд гадаа нарлаж байсан юм. Энэ үеэр өвчтөн И.Даваа “Хурандаа нар энд эмчлүүлж байгаа. Бие нь нэлээд хүнд юм шиг байна билээ. Зөндөө л харуул, хамгаалалт гаргасан. Том дарга нар ч ирж харагдсан. Одоо тэд сэхээнд эмчлүүлж байгаа” гэсэн юм.
Энэ талаар нэмж тодруулахаар дотогш орсон ч эмчилгээний тасаг руу нэвтрүүлээгүй. Цагдаа нар хамгаалалтад гарсан байв. Эмнэлгийн гадаа ч УБҮ, УБЗ улсын дугаартай машинууд харагдсан. Хүлээн авахын ажилтны хэлж буйгаар өвчтөнүүдийн биеийн байдал маш хүнд байгаа учраас олон хүн орж болохгүй гэсэн. Хамгаалалтад гарч байсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд ахлагч Б.Бат-Орших “Хүмүүсийн бие муу байгаа учраас эмч, сувилагч, ар гэрийнхэн нь л орж байгаа. Одоогоор асуултад тодорхой хариулт өгөх чадваргүй байна. Бид ч та нарт тоймтой зүйл хэлж чадахгүй” гэлээ.
Харин үүнээс хойш хэдхэн цагийн дараа, тодруулбал өчигдөр орой 19:00 цагийн үед хурандаа нарыг Ч.Хосбаяр шүүгчийн шийдвэрээр Цагдан хорих 461 дүгээр анги руу авч явах гэж буй талаар бидэнд мэдээлэл ирж, тус эмнэлгийг зорилоо. Биднийг тус эмнэлэгт очиход цагдаа нар эмнэлгийн бүх хаалгыг хамгаалтад авч, дотогш хүн ойртуулахгүй байв.
Албаны хүнээс энэ талаар тодруулахад “Хурандаа нарын биеийн байдал муу байгаа. Гэхдээ нэгэнт хорих шийдвэр гарсан тул бид тушаал биелүүлэхээс өөр аргагүй шүү дээ. Даанч иргэд энэ бүхнийг ойлгохгүй бидэн рүү дайрч, орилж хашгирч байгаа нь хэцүү л байна. Шүүхээс хорь гэсэн шийдвэрийг өгсөн тул бид яах ч арга алга.
доо хэдэн цагт ачиж явахыг нь хэлж мэдэхгүй байна” гэлээ. Үүнээс харахад тэд тушаал биелүүлж байгаа учир бид яах учраа ч олохгүй байна гэж цөхрөнгөө барсан янзтай байсан. Иргэд ч мөн тэдэн рүү дайрч “Та нар өнөөдөр дарга нарыгаа авч явж байна. Маргааш та бүхэн адилхан буруутан болно гэдгийг ойлгож байна уу. Хэдий цагдаагийн дарга нар ч гэсэн төрийнхнөөс л үүрэг авсан” гэж эсэргүүцэл үзүүлж байлаа. Тэд Ч.Хосбаяр шүүгчийг тайлбар хийхийг шаардаж, үүнийгээ ард түмэнд нээлттэй харуулах гэсэн. Энэ үеэр цагдаагийн “томчууд” бүгд очсон байв. Өчигдөр 19:00-21:00 цаг хүртэл тэнд байсан ч хурандаа нарыг хэзээ авч явах нь тодорхойгүй байсаар л байв. Мөн намайг алаад аваад яваарай гэж хашгиралдацгааж байв. Түүнчлэн Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарын биеийн байдал муу байгаа тул эмчлэгч эмч нар нь хүнд хүмүүсийг хорих руу явуулахгүй гэв. Харин цагдаагийн ар гэрийнхэн нь биднийг алж байж авч яваарай хэмээн цагдаа нар руу хашгирч байв.
Бүтэн дөрвөн жилийн турш бүгдийн анхааралд байсан долоодугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, шүүхийн шийдвэрээс сүр дуулиантайхан хариу гарсан. Шүүхийн шийдвэр гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хэд хэдэн зүйл заалтыг зөрчжээ. Энэ нь шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзчихаад байхад шүүгч эрх мэдлээ хэтрүүлэн тэдний хэргийг хоёр таслаад зогсохгүй Ч.Амарболд Ш.Батсүх, О.Зоригт нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсан явдал юм.
Ийм шийдвэр гаргасан нь тэднийг шүүх хурлын эцсийн хариу гартал шүүн таслах ажиллагаанд саад болж болзошгүй гэсэн шалтгааныг тогтоосон. Гэтэл хурандаа нар энэ талаар өөрсдөө тайлбарлахдаа “Бид өөрсдөө хууль шүүхийн байгууллагад 20-30 жил ажилласан хүмүүс. Ямар үед шүүн таслах ажиллагаанд яаж саад учруулдгийг мэднэ. Гэтэл бид ямар ч тийм үйлдэл гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ийм шийдвэр гаргалаа” гэж байсан.
Энэ асуудлыг хуулийн талаас нь авч үзвэл шүүгдэгчид, шүүгчээс татгалзсан тохиолдолд шүүгч ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй байдаг байна. Гэтэл шүүх бүрэлдэхүүн уг зүйл заалтыг үл ойшоосон үйлдэл гаргасан. Хэргийн гол асуудал нь хамтдаа долоодугаар сарын гэх тодотголтой байсан хэргийн дөрвөн хүнийг юунд гурав, нэг болгож шүүх гэж байгаа нь цаанаа бас хардлага төрүүлж байгаа талаар ярих хүн ч олон.
Тухайлбал, долоодугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн хүн амиа алдсан хэрэгт холбогдуулан шалгасан цагдаагийн хурандаа нарын хэргийг хоёр салгаж, улмаар гурвыг нь цагдан хорих шийдвэр гаргасан явдал юм.
Хэргийг салгасан шалтгаан гэвэл тун товчхон. Шүүгдэгч Г.Ганбаатарын өмгөөлөгч Б.Оросоо нь 21 хоногийн хугацаанд БНСУ руу явсан учраас шүүх хуралд оролцох боломжгүй болсон явдал. Харин Г.Ганбаатарын зүгээс шүүх хурлыг саатуулахгүйн үүднээс нэмж өмгөөлөгч авч, шүүх хуралд оролцох хүсэлтээ гаргаж өгсөн боловч түүний хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм байна.
Ингэхдээ шүүх бүрэлдэхүүн хууль бус ажиллагаа явуулж, үндэслэлгүйгээр өнгөрсөн хугацаанд хамт шалгагдаж байсан хэргийг салгаж байна гэдгийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид удаа дараа хэлж байсан. Тэр ч бүү хэл тус шүүх хуралд улсын яллагчаар оролцсон Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Хишигжаргал шүүх бүрэлдэхүүнд хандаж “Ингэж болохгүй. Энэ хүмүүсийн хэргийг хамтад нь шалгах ёстой” хэмээн хэлж байхад Г.Ганбаатар хурандаагийн хэргийг тусад нь авч хэлэлцэхээр болсон нь шүүхийг хардахад хүргэж байгаа юм.
Үүнийг улстөрийн захиалгат хэрэг гэж ч ойлгож болохоор юм. Ингээд шүүх хуралдаан эхлэхэд дахин эл байдлыг тайлбарласан боловч хүлээж авах боломжгүй хэмээгээд дөрвөн жил хамтад нь шалгасан хэргийг салгаж, шуугиан дэгдээгээд байна.
Түүнчлэн шүүх хуралд оролцож чадахгүй гэдгээ урьдчилан мэдэгдсэн Б.Оросоо өмгөөлөгчийг 513 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан явдал. билээ. Аль эсвэл шүүх Г.Ганбаатар хурандааг өөрсдийн ивээлдээ багтаах гэсэн нууц санаа юм болов уу.
Хамгийн гол нь адил хэмжээнд шүүгдэх учиртай дөрвөн хүнээс нэгийг нь авч үлдсэнийг юу гэж тайлбарлах вэ. Шүүгч Ч.Хосбаяр Г.Ганбаатарыг юуны учир авч үлдэв. Долоодугаар сарын 1-ний хэргээр гул барьж, улстөр хийгчдэд, шүүгчдэд энэ ямар ашигтай вэ гэх олон асуулт шинээр гарч, хариултаа хүлээх боллоо.
Энд тохирох хамгийн энгийн хариултыг улстөрөөс, тэр дундаа төрийн тэргүүнээсээ хайж болох юм. Шүүх засаглал, прокурор, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг гартаа атгасан тэрбээр шүүгч Ч.Хосбаяртай нэг нутгийнх. Дээрээс нь бараг л ах дүүс шиг харилцаатай тэднийг энэ удаагийн шүүх хурлыг хүссэнээрээ дэглэсэн гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.
2008 оны долоодугаар сарын 1-ний шөнө төрийн өндөрлөгүүд намуудын дарга нартай уулзах үеэр одоогийн Ерөнхийлөгч маань “Буудсан сумны чинь хонгио одоо ч миний халаасанд байна” гэсэн. Тэгэхээр эрхэм Ерөнхийлөгч өөрөө тэр үед болсон явдлын амьд бөгөөд хамгийн жинтэй гэрч байх юм.
Өглөөний сонин
“Ард түмний гавьяат” дуучин Н.Төмөрхуяг: Өөрийгөө олигтой аваад явж чадахгүй, ааш араншин муутай намайг хэн тоож суух вэ дээ
1980 оны сүүлээр монголын нийтийн дууны урлагт урт устэй, солгой гараараа гитар тоглон уянгалаг ............
........сайхан хоолойгоор “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн дуулсаар ард түмний сэтгэлийн нандин өргөөнд дуутайгаа заларсан хүн бол яахын аргагүй, ард тумний дуучин Намдагийн Төмөрхуяг билээ. Түүнийг өөрийн хэлэх гэснээ л хэлдэг, бодол цагаан, сэтгэл сайтай нэгэн гэж уран бутээлч нөхөд нь үнэлдэг. Урт үсэнд нь буурал орж нэлээд өтлөх шинжтэй болсон тэрээр гитараасаа хэзээ ч салахгүй шүү гэсэн шиг орныхоо хажууд тавьжээ. Ингээд уншигч танд дуучин Н.Төмөрхуягтай хийсэн ярилцлагаа сонирхуулъя.
Саяхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсанд баяр хүргэе. Таны бие тэнхээ сайн уу. Амьдрал ахуй ямархуу байна даа?
-Баярлалаа. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос төрийн том шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсандаа баяртай байна. Миний бие гайгүй ээ. Энэ муу хөл л гэхээс биш надад одоохондоо өвдөх юм алга байна. Хэд хоногоос гэрийнхээ ойролцоо эмнэлэгт хэвтдэг юм уу. Яахав дээ. Нийслэл хотынхоо баруун захад, нутгийн дүү нартайгаа амьдарч байна даа. Уран бүтээлээ хийгээд л явж байна.
-Та монголд ардчиллыг түгээхэд гар бие оролцож явсан хүний хувьд өнөөдөр сэтгэл амар амьдарч чадаж байна уу?
-1989 оны 11 дүгээр сард Залуу уран бутээлчдийн улсын хоёр дугаар зөвяегеөн гэж болсон. юм. Тэнд оролцох гэж Хэнтий аймгаас тавуулаа ирж байсан. Энэ зөвлөгөөн дээр үг хэлж, тэнд анх Ардчилсан холбоо байгуулагдаж байлаа. 1990 оны хоёрдугаар сард Ардчилсан холбооны анхны Их хурапд төлөөлөгчөөр суусан юм. Зөв залаагүй, дунд нь жаахан сарнисан болохоос биш ардчилал Монгол Улсад их өөрчлөлт, их зүйл авч ирсэн.
-Энэ шагнал таны урлагт зүтгэснийг үнэлсэн үү эсвэл монголд ардчиллыг түгээхэд оруулсан хувь нэмрийг тань үнэлсэн юм уу?
-Миний уран бүтээлийг ч мэднэ, ардчилалд оруулсан хувь нэмрийг ч мэднэ. 1989 онд Залуу уран бүтээлчдийн Улсын хоёр дугаар зөвлөгөөн дээр Ц.Элбэгдорж бид хоёр зэрэгцээд сууж байсан. Тэр үед Ерөнхийлөгч маань “Улаан-Од” сонинд цэргийн сэтгүүлч байсан юм. Миний дууг сонсоогүй монгол хүн байхгүй дээ. Тэгэхээр аль, алийг нь үнэлсэн байх гэж бодож байна.
-Анх “Ард түмний гавьяат” гэдэг энэ цол тэмдэг их л үнэ цэнтэй байлаа. Одоо ямар ч нэр хүндгүй мөнгөний шагнал болж хувирлаа. Энэ шагналны анхны эздүүдийн нэг та байх аа?
-2006 онд “Монголын авьяастаны төлөө” холбооноос надад “Ард түмний гавьяат” цол тэмдэг өгсөн юм. Би энэ цолондоо маш их хайртай. Энэ нь ард түмний санал асуулгаар дүгнэгддэг том цол. Анх надтай цуг авч байсан хүмүүсийн ихэнх нь “Монгол Улсын гавьяат” болцгоосон учир их бэлгэшээж явдаг.
-Одоо залуу дуучид хэдэн дуу дуулаад эсвэл нэг тоглолт хийгээд л МУСТА авдаг болчихож. Тэгэхэд та 30 жил дууллаа, одоо хүртэл Соёлын тэргүүн ч үгүй явж байна?
-Ойлгоход хэцүү юм их байна. Хорь, гучин жил дуулаад аваагүй хүмүүс зөндөө байдаг. Дуулдаг хүнд нь өгдөг бол би Соёлын тэргүүний ажилтан авах хэмжээний уран бүтээл хийсэн л баймаар юм. Монголын урлаг надад энэ тэмдгээ өгөөгүй л байгаа. Манай ардчилсан намын хэдэн нөхөд надад Монгол Улсын Гавьяат Жүжигчин өгөх гээд тодорхойлолт гаргуулах гэсэн чинь, энэ хүн Соёлын тэргүүнээ ч аваагүй юм байна гээд тодорхойлолт гаргаж өгөөгүй юм билээ.
-Социализмын үед нэг хэм хэмжээнд баригдаж, хэлж ярихаа хүртэл цагдуулж байсан гэдэг. Тэр үед таны шударга зан, хэлье гэснээ шууд хэлчихдэг талаас чинь болж шагнал урамшуулал татагдсан байж болох л юм?
-Би ч бас тэгж боддог. Тэр үед миний зүгээс нөлөөлөх буруу зөрүү ааш араншин байгаагүй. Ганцхан хэлье гэснээ хэний ч өмнө хэлчихдэг байсан нь тухайн үеийн удирдлагуудад таапагдаагүй. 1980-аад онд ардчилал гараагүй үед удирдлагуудад яаж таалагдах билээ. Залуу ч байж, омголон ч байж. Ардчилап гээд орилоод гүйж явахад эмээ маань “За хүү минь, дуугүй байсан хүн бүтэж үхсэн” гэж би дуулаагүй шүү гэж зэмлэж билээ. Хөөрхий минь намайг л бодсондоо хэлж байсан. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэж үг бий. Гэхдээ одоо яахав дээ.
-Та 1990-ээд онд “Морин хуур” наадамд тэргүүн болон дэд байрыг олон удаа авч байсан. Ард түмнийг ухааруулж, уяруулан сэтгэлд хөг нэмсэн сайхан дуунууд тань нэг ч клип байдаггүй юм билээ?
-Тийм шүү. Миний нэг ч дуунд клип байдаггүй. Монголын Үндэсний Телевизийн “Аптан сан хөмрөг”-т хэд хэдэн уралдаан тэмцээнд оролцож байсан дүрс авагдсан байдаг юм. Саяхан нэг залуу дуучинтай “Хорвоод ганцхан ээждээ” дууг хамтарч дуулж кпип хийлгэлээ. Надад тэр клип хийлгэх мөнгө ч алга, шаардлага ч алга. Би ард түмэнд танигдана гэж клип хийлгэж явахгүй ш дээ. Ямар дөнгөж дуучин болох гэж байгаа биш. Миний уран бүтээлийг дүрстэй ч, дүрсгүй ч ард түмэн хүлээгээд авчихсан. Тэгэхээр тэр клип хийлгэх гэж явснаас, хоол хүнсээ авсан нь дээр байх. Харин ганц кино концерт хийлгэх санаатай л байгаа. Дуу гэдэг бол хүний сэтгэл зүрхнээс өөрее ундарч гардаг амьд аялгуу. Тэр нандин бүтээлийг хүнд хүргэх амар юм биш. Үнэхээр эцэг эхээс заяасан авьяас байдаг. Дуучин гэдэг бол нэг дуу дуулахад хүмүүс дагаад дуулдаг байх ёстой.
Радиогоор дуу нь явж байхад л, тэр дуулж байна гээд мэддэг. Гэтэл одоо бол мэдэгдэх дуучид цөөхөн байна, тэгээд өөрсдийгөө мэдүүлэх гээд энэ олон клип гэдэг юм гаргаад байна. Хоолойгоороо танигдсан дуучид цөөхөн байна даа. Миний дуунууд явж байхад Төмөрхуяг дуулж байна гээд бүгд мэддэг юм. Би тавиад дууны хөгжим бичсэн.
-Та бие даасан тоглолтоо хийнэ гэж байгаад нам гүм боллоо. Сүүлийн үед тайзан дээр гарав уу. Уран бүтээл хийхгүй нэлээн олон жил завсарлалаа шүү дээ. Хамгийн сүүлд 1992 онд бие даасан тоглолт хийсэн санагдаж байна?
-Эмнэлэгээс гараад тоглолтын ажилруугаа орно. Ивээн тэтгэгч нь л олдчихвол өөр санаа зовох юм алга байна. Ямар дуу дуулах уу, тоглолт нь дээрээ хэнийг авч ирэх үү гэж зовох асуудал байхгүй. Миний дуунууд бүгд хит болсон гайхалтай дуунууд шүү дээ. Хамгийн сүүлд 1996 онд талийгаач Цэрэнчимэд, Мөнхбаяр бид гурав “Уянгын дууны гурван уулзвар” нэртэй хамтарсан тоглолт тавьсан юм. Энэ хэдэн жилд явъя гэсэн газраараа очиж, дуртай газраа тоглож ёстой нэг дураараа дургиж явна. Ид дуулж байхад өдөр шөнөгүй л найр, наадамд уригдаж байлаа.Одоо бол цөөхөн болсон. Гэхдээ янз бүрийн тоглолт тасрахгүй л байна. Сэтгэлээрээ очиж ая дуугаа өргөдөг. Харин энэ жил зориглоод бие даасан тоглолтоо тавих гээд байна.
-Таныг гитаргүйгээр төсөөлөхгүй байна. Олон гитар элээсэн үү. Хуучин гитаруудаа яадаг вэ?
-Одоо ганцхан гитар байна. Миний сайн нөхөр, энэ муу гитар минь л надад үлдэж дээ. Олон жил энэ хорвоогийн сайн, мууг хамтдаа туулж явна. Намайг хаяж, надад хаягдаагүй үнэнч найз минь бол гитар. Олон гитар байсан. Хүнд бэлэглээд, заримыг нь хулгайч нар нь аваад явчих юм. Гитаруудаа цуглуулсан бол овоо хэдэн цуглуулгатай болчих байсан байх.
-Таны хөл юунаас болоод ийм болчихов. Бэртэл юм уу. Гэнэт л таягтай болчихсон?
-Бэртэл биш. Таяг бариад зургаан жил болж байна. Хөл маань сул болохоор жижигхэн чулууг ч гэсэн мэдрээд уначихна.Тэнцвэр муутай болчихдог юм билээ. Тийм болохоор байнга таягтай явдаг юм. Нэг хэсэг хоёр хөл маань хоёулаа таг болоод тэргэнцэр дээр байдаг байлаа. Одоо арай дээрдэж байгаа, болж өгвөл таяггүй яваад байгаа шүү. Хүнд хоёр гол судас байдаг юм билээ. Тэрийг эвгүй дараад удаан хэвтсэн байна гэсэн. Тэрнээс болоод цусны эргэлтэндээ нөлөөлөөд, хөл суларсан гэсэн.
-Та хоёр эхнэр аваад салсан. Одоо эргэж тойрох юм уу, таныг. Нас гайгүй байгаа юм чинь насны эцэст цайгаа хувааж уух хүнтэй болох талаар бодохгүй байна уу?
-Ах нь гайхуулаад байх амьдралтай хүн биш. Ганцаараа байна. Эхнэр хүүхэд байсан. 1993 онд салсан. Дараа нь нэг авгай аваад таван жил болоод бас салсан. Түүнээс хойш ганцаараа явна. Одоо хүнтэй суугаад яахав дээ. Ааш араншин таарахгүй, хүн зовоохын нэмэр биз. Тэгээд ч өөрийгөө олигтой аваад явж чадахгүй, ааш араншин гэж хэцүү болсон надтай хэн цайгаа хувааж уух вэ дээ. Аав маань намайг “Чи бол хүнтэй битгий хэл, өөртэйгөө ч нийлэхгүй хүн” гэж хэлсэн үг нь санаанаас гардаггүй юм. Ийм хатуу үг сонсон болохоор ч тэр үү дахиж хүн хүсэхгүй байна. Нэг нэр, хоёр хоч л болно.
-Энэ олон жил ганцаараа амьдарч байна гэж үү. Уйдахгүй байна уу?
-Тийм. Уйдна гэж үү, ийм зүйл байхгүй. Найз нөхөд байна. Тэдэнтэйгээ уулзаж учирна, гарна, орно.
-Найз нөхөдтэйгөө нийлж бор дарс нэлээн зооглож байна уу?
-Би залуудаа архи, дарс уудаггүй байсан. Сүүлийн хэдэн жилүүдэд архи уусан, уусан. Уулгүй ч яахав дээ.
-Хааяа ингэж амьдрах ч гэж дээ гэж өөрөө өөртөө харамсдаг уу. Таны энэ амьдарч байгаа байшин таных мөн үү?
-Юунд харамсах вэ дээ. Сайн явж байвал миний өөрийн ач гавьяа, муу байвап миний өөрийн буруу. Би өөрөөсөө л буруу хайдаг. Өөр хэн ч буруугүй. Миний цорын ганц дайсан бол би өөрөө шүү дээ. Намайг ер нь хэн архи уу гэсэн юм, хэн муу яв гэсэн юм. Хэн ч намайг энэ амьдрал руу хөтлөөгүй. Гагцхүү энэ амьдрал надаас л шалтгаална шүү дээ. Энэ миний байшин. Энэ газар дээр шинэ хороолол барих юм гэсэн. Газрын эздэд байр өгөхөөр уул нь хоёр жилийн өмнө гэрээ байгуулаад явсан, өнөөдрийг хүртэл сураггүй байна ш дээ.
-Та мэдээж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон л байлгүй.Нэмэлт орлого юу байна?
Групп тогтоолгож чадаагүй ээ. Өөрийнхөө төлөө явахгүй юм даа. Хойшлуулсаар байгаад бараг зургаан жил болж байна ш дээ. Уул нь тэтгэмж тогтоолгочихвол хэрэгтэй л байна. Ганцаараа хүнд чинь юу хэрэгтэй юм бэ. Худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, ах дүү нараа зовоохгүй болж л байна. Халтуур энэ тэрд явчихаад байдаг юм. Өмсөх хувцас байна, хонины ганц гуя авахад надад сар гаруй болж байгаа юм шүү дээ. Үргэлж ч гэртээ байхгүй л дээ, сэтгэл тогтож өгөхгүй гараад явчихна.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Аль эрт өвөө болсон биз дээ?
-Гурван хүүтэй. Том маань эхнэр аваад, охин гаргаж намайг өвөө болгосон. Дунд хүү маань Техник технологийн коллежид сурдаг, бага хүү ажил хийдэг. Тэд хааяа ирнэ. Саяхан дунд хүүгийнхээ сургууль дээр очиж нэг арга хэмжээн дээр дуулж өгсөн.
-Танд зохиогчоос нь өвлөгдсөн уран бүтээлүүд олон биз дээ. Төмөрхуягийн гэж овоглон нэрлэсэн Дуунуудыг залуу уран бүтээлчид дуулж сонсогддог юм. Зөвшөөрөл авч дуулах юм уу?
-Миний данстай зөндөө л дуу байгаа. Уул нь одоо оюуны өмч гээд л яриад байгаа. Тэгсэн хэрнээ ерөөсөө зөвшөөрөл авдаггүй ш дээ.Энд тэнд дуулаад л байдаг. Саяхан залуу дуучин Балдан гэж залуу ирж дуугаа өгөөч гэж зөвшөөрөл авсан. Сайхан л санагдаж байсан. Хааяа нэг залуучууд ирээд “Би таны дууг дуулъя, та бас миний дууг дуулаач” гэж байдаг юм. Үг, ая нь мэдэгдэхгүй та нарын дууг би тоож дуулахгүй гэж хэлдэг. Тэд нар ч миний дууг дуулж чадахгүй.
-Танд бурхан харамгүй авьяас хайрласан. Гэтэл та тэр сайхан боломжийг ДУТУУ л ашиглаад байх шиг. Дуучин гэдэг мэргэжил бараг бизнес болсон. Та юу эс андах вэ дээ?
-Би бусад хүмүүстэй адилхан авхаалж, хөдөлгөөн муутай юм шиг байгаа юм. Ухаан санааны хувьд хэний ч доор орохгүй. Бас тийм шуналтай хүн биш. Хүнд их зүйл хэрэг байхгүй ш дээ. Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Их мөнгө олоод ч яах юм. Бурхан надад маш их юм өгсөн. Даанч би хөгжүүлээгүй. Энэ солгой гараараа яггүй зурна шүү. Би Дүрслэх урлагийн сургуульд тэнцээд явах гэхэд аав “Чамайг тэр хотын хог дээр гаргаад яах вэ дээ” гээд явуулаагүй юм. Тэгэхээр би залуудаа архи уудаггүй ч гэсэн танхай явсан байгаа юм. Найзууд маань жаахан халамцуу үедээ надаас айгаад зугатдаг байлаа. Би их ааш муутай, архи уусан хүнтэй их муухай харьцана.
Нударга зөрүүлнэ, ширүүн ч байлаа. Харахад ийм зөөлөн юм шиг атлаа би нэлээд гайгүй хулигаан явсан юм шиг байгаа юм. Солгой Төмөрөө, хутга Төмөрөө ч гэнэ. Хутгаар бол мэргэшсэн байлаа. Тэгэхдээ буруугаар биш шүү. Айж ичих юмгүй явжээ, одоо бодоход. Хэдий ийм хулигаан ч ах зах хүмүүсээс айна, тэднийг хүндэлдэг байж. Үеийнхэнтэйгээ л зодоон цохион хийхээс биш ах настай хүний өмнө хонь. Урлаг намайг хүмүүжүүлсэн.
-Ярилцсанд баярлалаа
Л.Цэдэвсүрэн
Эх сурвалж: “Тэргүүн” сонин

АТГ-т шалгуулж буй “НОЁД”-ын хариулт
Сонгуулийн жилийн синдромд хамгийн их өртдөг хүмүүс бол Аймгуудын засаг дарга нар. Тэдний..........
................. тухай тендер будлиантай шийдсэн, авлига авсан, улсын хөрөнгө төсөв хувьдаа завшсан, өөрийн өмчит компанидаа тендер зарлалгүй хөрөнгө төсөв шилжүүлсэн тухай гомдол санал гардаг. Зөвхөн энэ он гарснаас хойш Авлигатай тэмцэх газарт арав гаруй аймгийн Засаг дарга шалгагдаж байгаа тухай мэдээлэл олон нийтэд цацагдаад байгаа билээ.
Энэ тухай DUULIAN.MN-ын зүгээс аймгуудын засаг дарга нараас мөн АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяраас тодруулга авснаа та бүхэнд тоймлон хүргэж байна.

За энэ тухай Засаг дарга П.Ганхуяагаас асуухад “2010 онд Замын-Үүд сумын засаг дарга М.Баянмөнх хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхдөө орлогоо нуусан гэсэн асуудал яригдсан юм. Өөрийн 100 хувийн эзэмшилд байдаг компаниа үнэн зөвөөр бичсэн мөртлөө орлогоо бичихдээ буруу бичсэн гэдэг юм. Өөрөө тайлбарлахдаа би зөвхөн авдаг хувиа бичих байх гэж ойлгосон гэж тайлбарладаг юм. Тэгээд арга хэмжээ аваад өнгөрсөн. Сүүлд нь халсангүй солисонгүй гэсэн хэл ам гарч л байсан. Тэр тухай л юм байна л даа. Тэрнээс биш намайг шалгасан юм уу, шалгаж байгаа юм алга” гэж тайлбарлав.

-Таныг Өвөрхангайн АН-ынхан АТГ өгсөн тухай хариу тайлбар хийх үү?
- Өвөрхангай аймгийн АН-ын дарга Т.Хасбаатар тэргүүтэй хэсэг нөхдүүд 3 дугаар сарын нэгэн буюу Эх орончдын баярын өдөр, МАН-ын 91 жилийн ойн баярын өдөр хэвлэлийн бага хурал хийж, Өвөрхангай аймгийн засаг дарга намайг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан учраас АТГ өгч, цаашид тэмцлээ хийнэ гэж мэдэгдсэн. Төвийн бүхий л хэвлэл мэдээллээр уг мэдээллээ гаргаж, аймгийн төв дээр тэрхүү мэдэгдлээ хувилан тараасан.Энэ дашрамд хэлэхэд би аймгийн засаг даргаар гурван жил гаруй ажиллаж байна. Энэ хугацаандаа хууль бус үйл ажиллагаа огт явуулаагүй гэдгээ эхлээд албан ёсоор хэлэх нь зүйтэй байх. Аймгийн АН-ын тэрхүү мэдэгдэл гээчид таван асуудал дурдсан байгаа. Нэгдүгээрт “Баянтээг” ХК-ийн захирал Ганболдын хууль бус үйл ажиллагаанд хамтран оролцсон байж магадгүй гэсэн зүйл дурдагдсан. Ганболдын хувьд тус компанийн захирлаар 2007 оноос хойш ажиллаад, өнгөрсөн жил өөрийнхээ хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. “Баянтээг” ХК-ийн захирлаар ажилласан хугацаанд нь Ганболдыг хууль бус үйл ажиллагаа явуулсныг тогтоосон тухай ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр би ямар хууль бус ажиллагаанд нь хамтран оролцсон юм гэдгийг асуумаар санагдана. Үүнийг би тэгэхээр гүтгэлгийн шинж чанартай асуудал болсон гэж үзэж байна.
Хоёрдугаарт: Аймгийн төвийн “А” зэрэглэлийн газрыг танил тал, найз нөхөддөө өгсөн гэсэн байгаа юм. Харин миний хувьд ах дүүдээ ч юм уу найз нөхөддөө газар өгсөн юм огт байхгүй. Жил бүр аймгийн ИТХ-аас газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталдаг. Тэр батлагдсан төлөвлөгөөний дагуу, газрын албадууд дуудлага худалдаа хийх зэрэг шийдвэр гаргаад оруулж ирдэг. Тэдний шийдсэн дээр л Засаг даргын хувьд хууль ёсны үйл ажиллагаагаа явуулж шийдвэр гаргадаг. Түүнээс хууль бус үйл ажиллагаа огт явуулаагүй гэж үзэж байна.
Гуравдугаарт: Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас мөнгө барьцаалж дарамталдаг гэсэн зүйл тавьсан байгаа. Өвөрхангай аймгийн засаг дарга миний хувьд ч, аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд ч тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа алтны компаниудаас барьцаа болгож нэг төгрөг ч авч байгаагүй. Тиймээс энэ бол бас л худал гүтгэлгийн мэдээлэл болжээ гэж үзэж байна.
Дөрөвдүгээрт: Хуулийн хэлтсийн дарга н.Пунцаг, Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Сумьяасүрэн нарыг хууль бусаар албан тушаалаа хэтрүүлэн томилсон гэсэн байна. Энэ бас л гүтгэлэг. Хуулийн хэлтсийн дарга Пунцагийн хувьд Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад орж шалгалт өгсөн. Тэгээд Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилсон. Би ч томилдоггүй юм. Мэргэжлийн хяналтын газрын даргын хувьд Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар томилогдсон. Бас л би томилдоггүй юм.УМХГ өөрийнхээ дэргэдэх Төрийн албаны зөвлөлөөрөө сонгон томилсон байдаг. Тэгэхээр засаг дарга хууль бусаар эдгээр хүмүүсийг томилсон гэдэг нь бас л гүтгэлэг болох нь ойлгогдож байгаа биз.
Тавдугаарт: Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүрийг барьж байгуулахад хөрөнгө мөнгө завшсан гэж ярьж байна билээ. Өндөр гэгээний сэрэг дүрийг бид 999 сая төгрөгөнд багтааж 12 метр өндөртэй, таван метр өндөр суурийн байгууламжийн хамт барьж байгуулсан. Энэхүү сэрэг дүрийн асуудал дээр мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлтээ гаргачихсан. Энэ сэрэг дүрийг найман зуу гаруй саяар л босгосон байна, үлдсэн 200-аад саяыг нь завшсан гэсэн байна билээ. Суурь нь 200 орчим сая төгрөг. Хөшөө сэрэг дүр нь 800 гаруй сая төгрөгийн төсөвт зардлаар боссон. Анх батлагдсан зураг төсвийн хувьд ярихад, суурийн байгууламж 300 гаруй сая, сэрэг дүрийн хөшөө нь 800 сая гаруй төгрөг. Нийтдээ Нэг тэрбум хоёр зуу гаруй саяар босох ёстой байсныг 999 саяд босгосон. Тендерт нь гурван компани оролцоод хамгийн бага үнийн санал өгсөн компани нь ялсан. Эндээс яамар нэг хөрөнгө мөнгө идсэн, шамшигдуулсан юм байхгүй гэдгийг би бас хариуцлагатайгаар мэдэгдье. Өнгөрсөн оны 12 дугаар сард энэ асуудлыг Сангийн яам өөр дээрээ татан авч шалгасан юм. УИХ-ын гишүүн З.Энхболд үүнийг шалга гэдэг үүргийг Сангийн сайд С.Баярцогтод өгсөн юм билээ. Үүнийх нь дагуу С.Баярцогт сайд холбогдох хүмүүстээ үүрэг өгөөд шалгуулсан. Шалгаж үзээд ямар нэг хууль бус үйл ажиллагаа алга. Үнэлгээнээс эхлээд бүх юм хуулийн дагуу явагдсан байна гэж үзсэн. Тэгээд ч дараа төлөх нөхцөлтэйгээр баригдсан сэрэг дүр юм. Энэ шалгалт явагдсаны дараа Сангийн яам өөрөө хянаж үзээд гүйцэтгэгч компанид мөнгийг нь шилжүүлэн өгсөн.
-Тэгэхээр таны нэр хүндэд халдаж байгаа нь юутай холбоотой хэрэг бол?
Эцэст нь хэлэхэд АН-ын дарга Т.Хасбаатарын хийж байгаа мэдэгдэл нь сонгууль ойртсоны шинж. УИХ, орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна. Эдгээрийн өмнө, аймгийнх нь ажил төрөл гайгүй байгаа янз бүрийн асуудалд холбоогдоогүй нэр цэвэр хүмүүсийг юманд холбож, нэр хүндийг нь гутаах гэсэн улстөрийн шинжтэй үйлдэл гэж бид үзэж байна. Манай сэтгүүлчид мэдэж байгаа байх Т.Хасбаатар Улаанбаатар хотод байхдаа өнгөрсөн жилээс долоо хоног бүр Ерөнхий сайдыг огцруулья гэсэн бичиг өргөн барьдаг байсан. Саяхан Өвөрхангайн АН-ын дарга болсон юм билээ. Тиймээс өнөөх ээлжит юмаа л явуулж байна гэж үзэж байна. Тийм учраас дахин хэлэхэд надад ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй. Шалгадаг газрууд нь шалгана биз.

Энэ мэтчилэн бүгд шахуу би буруугүй гэсэн хариулт өгч байна. Энэ тухай АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяраас тодруулахад:
Шалгуулаад буруутай нь тогдоогдсон засаг дарга нар байгаа. Энэ тухай бид тухайн үед нь мэдээлж байсан. Тухайлбал Орхон аймгийн засаг дарга Д.Оюунбат, Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж.Баянмөнх гэхчлэн. Иргэдийн зүгээс Аймгуудын засаг дарга нарын тухай гомдол санал, мэдээлэл маш их ирдэг. Энэ мөрөөр бид шалгах учиртай. Гэхдээ тухайн хүний буруутай эсэхийг, эрүү үүсгэн шалгах шаардалагатай эсэхийг магадалах хэрэгтэй. Шалгаж байх явцад бид хуулийн дагуу мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Харин шалгаад буруутай нь тогтоогдоод, эрүү үүссэн нөхцөлд мэдээлэл хийдэг. Тэрнээс биш манайд гомдол санал, мэдээлэл ирсэн, шалгаж магадалж байгаа болгоныг хэлээд байх боломжгүй гэсэн хариулт өглөө. Ямартай ч Аймгуудын засаг дарга нарын тухай зөвхөн сонин хэвлэл гэлтгүй, АТГ болон бусад хуулийн байгууллагуудад мэдээлэл очиж тэр тухай шалгаж хянаж байгаа нь сайн хэрэг. Тодорхой цаг хугацааны дараа хар цагаан нь ялгарах л үлдлээ. Тэр үед хэн нь юу гэж хэлж байсныг эргэн санацгаая.
Би цагдаа буудсан гэдгийг баталж чадна
2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсгийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, гурван хүн шархадсан билээ........
.......... Үймээний үеэр цагдаа хүн буудсан, будаагүй гэх маргаан эцэс төгсгөлгүй үргэлжилж буй. Тэрхүү хар өдрийн үймээний үеэр баруун хөлөндөө буудуулсан хохирогч Ж.БАТЗАЯАТАЙ уулзаж ярилцлаа.
-Миний дүүгийн хөл нь гайгүй юу. Солонгос явж эмчлүүлсэн гэж сонссон юм байна?
-Гайгүй ээ, өнгөрсөн жил Энхтөр бид хоёр Солонгост очиж эмчлүүлээд ирсэн. Эмчилгээний үр дүнд таягтай босч явдаг болсон. Би чинь гурван жил гаруй эмнэлгийн орон дээр хэвтэрт байлаа шүү дээ. Энэ хугацаанд том, жижиг нийлсэн 20 гаруй хагалгаанд орсон.
-Эмч нар одоо ямар онош тавьж байх юм?
-Баруун хөл өвдгөөрөө нугарахаа больсон, хойшоогоо л тахийгаад байгаа. Цагаан сарын өмнө үзүүлэхэд эмч “Наад хөл чинь одоо нугарахгүй ээ. Хойшоо явуулахгүйн тулд түгжээ хийлгэчих” гэсэн. Түгжээ хийлгэчихээр чинь модон юм шиг л болчихно шүү дээ. Тэгэж байснаас тахир ч гэсэн ингээд байж байсан нь дээр байлгүй гэж бодох юм. Миний ойлгосноор баруун хөлний маань булчин ажиллагаагүй болсон юм шиг байна лээ. Гуя нь шилбэнээсээ нарийхан. Мөн хөлийн хуруунууд маань тэнийхгүй, атийгаад хатчихсан. Тийм болохоор байнга л хуруунууд цоорчихдог юм.
-Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болсон. Шүүх хуралд Энхтөр та хоёр сууж байсан. Дотор нь байсан хүний хувьд шүүх хурлын уур амьсгалыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Шүүх хуралд дөрвөн шүүгдэгч байсан. Тэдний нэг нь хурлын дундуур гараад явчихсан. Голд нь сууж байсан нүдний шилтэй ах их онгироо, бардам, сагсуу хүн шиг санагдсан. Шүүгчид рүү янз бүрийн үг хэлж загнаад л байсан. Харин тэр Хосбаяр гэдэг шүүгч их тэвчээртэй юм билээ. Гэхдээ энэ зөвхөн миний л дүгнэлт шүү.
-2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсгийн улмаас гурван хүн шархадсан байдаг. Чи бол тэдний нэг нь. Хоёулаа ярианыхаа сэдвийг үймээний үе рүү хэвийлгэвэл яаж байна?
-Болохгүй юм байхгүй шүү дээ.
-Үймээний үеэр миний дүү яаж яваад галт суманд оногдчихсон юм бэ?
-Тэр үед би Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн хажууханд найзынхаа ахын ундааны цехэд цагийн ажил хийдэг байсан юм. Үймээн болдог өдөр би оройн 22.00 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ алхсан. Манай гэр Сансарт байдаг болохоор би яалт ч үгүй Сүхбаатарын талбайгаар дайрч өнгөрдөг. Тухайн үед би үймээн болж байгаа талаар юу ч дуулаагүй, мэдээгүй. Гэтэл Сүхбаатарын талбай дээр очтол энд тэндгүй хүмүүс бужигналдаад цаана нь гал гарч байсан. Хүүхэд л юм болохоороо сониуч зандаа хөтлөгдөн Сүхбаатарын хөшөөний хажуухнаас байдлыг хэсэг ажигласан. Өмнө нь тийм зүйлийг кинон дээрээс л харж байсан болохоор сонирхолтой байсан л даа. Гэтэл яг тэр үед талбайн хоёр талаас цагдаагийн бүхээгтэй машин ирж зогсоод дотроос нь урт мод барьсан цагдаа гарч ирж тэнд байсан хүмүүсийг толгой түрүүгүй цохиж, машиндаа чихэж эхэлсэн. Хүмүүс ч ийш тийшээ хуйларч зугтаагаад, би ч тэднийг дагаад гүйсэн. Ингээд байдал бишдэж байгааг ойгоод гэр рүүгээ харих гэтэл талбайн хойд хэсгээр маш олон цагдаа байсан. Тэгэхээр нь Дуурийн театрын урдуур явах санаатай тийшээ алхаж байгаад буудуулсан.
-Тийшээ ганцаараа алхаж байсан юм уу?
-Миний хажуугаар олон хүн гүйлдэж байсан. Би тэдний дунд байсан.
-Чамайг хэн буудсаныг харсан уу?
-Харсан. Каск зүүсэн, Police гэсэн бичигтэй хар хүрэм өмссөн 4-5 цагдаа гарч ирээд миний өөдөөс буудсан. Энэ үед миний баруун хөл мэдээгүй болж, өөрийн эрхгүй сөхөрч унасан. Тухайн үедээ би чулуунд оногдчихлоо л гэж бодсон. Тэгээд хөлөө барьж үзтэл нойт даагаад л нил цус болсон байсан.
-Тэгээд яасан?
-Яг тэрхэн зуур юу болсныг сайн санахгүй байна. Нэг сэргэтэл хэдэн цагдаа намайг тойроод зогсч байсан. Би тэднээс “Ах аа намайг авраарай, туслаарай. Би үхлээ” хэмээн тусламж гуйхад тэд “Ингээд үх чи” гээд толгой түрүүгүй дэвсч, зодсон.
-Хэдэн цагдаа байсан бэ?
-5-6 цагдаа байсан. Тэдний хамгийн өндөр нь намайг “Үх чи” гээд зодоод байсныг тод санаж байна.
-Царайг нь санаж байна уу?
-Шоконд орсон болохоор сайн санахгүй байна. Ямартай ч каск зүүсэн Police гэсэн бичигтэй хувцас өмссөн цагдаа нар байсан. Ингээд дахиад ухаан алдсан юм шиг байгаа юм. Нэг сэртэл эмнэлэгт байсан.
-Цагдаа хүн буудаагүй гэж цагдаагийн экс дарга нар болоод тэдний өмгөөлөгчид удаа дараа хэлдэг. Магадгүй тухайн үед цагдаа биш, өөр хүн чамайг буудсан байх магадлалтай юу?
-Би юуг баталж чадна гээч?
-Юуг?
-Цагдаа хүн буудсан гэдгийг л баталж чадна. Би хоёр нүдээрээ харсан учраас үүнийг итгэлтэй хэлж байна. Хэрвээ цагдаа биш хэн нэгэн хөндлөнгийн этгээд намайг буудсан гэж бодъё л доо. Тэгвэл намайг шархадчихаад цагдаа нараас тусламж гуйгаад хэвтэж байхад тэд яагаад надад анхны тусламж үзүүлээгүй, зодсон юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз дээ. Үнэхээр л цагдаа нар намайг буудаагүй юм бол тухайн үед тэд гэмт этгээдийг хайх байсан шүү дээ. Одоо болохоор цагдаа нар хүн буудаагүй л гэх юм. Тэд яаж ингэж худал хэлж чадаж байна аа. Үнэхээр гайхаж байна. Шударга шүүх гэж байдаг бол энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй.
-Миний дүү буудуулах үедээ хэдэн настай байсан билээ?
-Би 1991 онд төрсөн. Тэр үед би дөнгөж 17-хон настай, есдүгээр ангиа төгсч байсан. Өөрөөр хэлбэл, дөнгөж ирээдүйдээ хөл тавих гэж байсан үе. Гэвч 2008 оны долдугаар сарын 1-ний гэх тэр хар өдөр миний амьдарлыг, миний мөрөөдлийг орвонгоор нь эргүүлсэн. Би сонгууль гэж мэдэх ч үгүй. Саналаа ч өгч үзээгүй байсан шүү дээ.
-Миний мөрөөдлийн орвонгоор нь эргүүлсэн гэлээ. Мөрөөдөл биелдэг шүү дээ. Миний дүү мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Би дуучин болох мөрөөдөлтэй байсан. Багаасаа л дуулдаг байсан. Саяхан ТВ-8 телевизийн Monster шоунд оролцсон л доо. Тэгээд I,II шатандаа тэнцээд III шатандаа өөрийнхөө хүсэлтээр оролцоог үй.
-Яагаад?
-Хоёрдугаар шатанд л шүүгчдийн хандлага өөрчлөгдсөнийг анзаарсан. Хэчнээн сайн дуулдаг байлаа ч гэсэн над шиг хөл муутай хүнийг үзэгчид хүлээж авахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, тайзны соёл, гоо үзэмж талаасаа өөрийгөө тэнцэхгүй гэдгийг мэдсэн учраас сүүлийн шатандаа оролцоогүй. Саяхан бас “Камертон 2” шоунд оролцохоор бүртгүүлэх гэж байгаад хаалган дээрээс нь буцсан. Хэчнээн сайн дуулдаг байлаа ч миний эрүүл мэнд тэнцэхгүй шүү дээ.
-Өөдрөг байхад бүтэхгүй зүйл гэж байхгүй шүү дээ?
-Тийм ээ, энэ үнэхээр үнэн үг шүү. Эгч ээ, үнэнийг хэлэхэд би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амьдрах итгэлгүй болсон байсан. Дөрвөн жил эмнэлгийн орон дээр тарчлахдаа юм юм л бодож байлаа. Ер нь хүний үзээгүй бүхнийг үзсэн гэж хэлж болно. Намайг буудуулахаас тавхан сарын өмнө аав минь бурхан болсон юм. Удалгүй би буудуулж, манай гэр бүлийнхэн үнэхээр хүнд цохилтод орсон. Ээж минь барилгын засал чимэглэл хийдэг юм. Өдөр шөнөгүй шавар зуурч зуурч олсон хэдэн төгрөгөөрөө надад эм тариа авдаг байв. Урьд нь манай гэрийнхэн цөцгийтэй талх иддэг байсан бол намайг буудуулснаас хойш цөцгийтэй нь бүү хэл дан талх ч олдохоо больсон. Миний нэг сарын эмчилгээнд л гэхэд 4-5 сая төгрөг зарцуулдаг байсан юм шүү дээ. Гэхдээ энэ бүхнийг миний ээж даван туулж, миний төлөө үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг юм. Солонгост эмчлүүлж ирээд би суга таягтай алхдаг болсон.
Ингээд ар гэрийнхнийгээ хэр удаан зовоох билээ, ямартай ч хөл дээрээ боссон юм чинь ямар ч хамааг үй ажил хийе гэж бодсон л доо. Тэгээд суга таягтай “Шуурхай зар”, “Зар мэдээ” сонин бариад л өдөржин ажил хайж алхдаг байсан. XIII хорооллоос Х хороолол хүртэл алхах бол энүүхэнд. Суга таягтай автобусанд ороход хүмүүс над руу сүрхий хараад, би тэрнээс нь ичдэг байсан л даа. Харин одоо бол ичихээ больсон.
-Ажил хайж байхад хүмүүсийн хандлага ямар байна вэ?
-Би өнгөрсөн жил худалдагч, няравын 30 хоногийн сургалтад суусан юм. Тэгээд худалдагч, няравын мэргэжил эзэмшсэн. Хажуугаар нь бие дааж Photoshop болон Office-ын программуудыг сурсан. Хоёр сар тасралтгүй ажил хайсан л даа. “Номин” их дэлгүүрийн хивсний тасагт худалдагч авна гэсэн зарын дагуу анкет бөглөж өгөхөд хоёр хоногийн дараа дуудсан. Ингээд очиж уулзахад хүний нөөцийн менежер нь намайг ажилд авъя, маргаашаас ажилдаа ороорой гэв. Би ч хөл газар хүрэхгүй баярлаад босоод явтал нөгөө эгч чинь гэнэт дуу алдаад “Чиний хөл чинь ийм юм уу” гэсэн. Тэгэхээр нь би “тийм ээ” гэтэл тэр эгч “Уучлаарай, манайх худалдааны байгууллага болохоор хөл муутай хүн ажилд авахгүй ээ” гэсэн. Мөн түргэн хоолны газарт маркетингийн менежерээр ажилд орох гээд анкет бөглөөд ярилцлагад ороход бас л ийм зүйл болсон. Би таван байгууллагад анкет бөглөөд ярилцлагад ороход бүгд намайг авъя гэсэн. Гэвч босоод явахад бүгд миний хөлийг хараад авахаа больж билээ. Гэхдээ намайг ажилд авъя гэсэнд нь би үнэхээр баярладаг.
-Үймээний үеэр буудуулаад ийм болсон гэдгээ тэдэнд учирлаж хэлсэн үү?
-Би хүнээс юм гуйхыг хүсдэггүй, өөрийнхөө чадлаар явахыг л хичээдэг. Нэг үгээр хэлбэл, өрөвдүүлэхийг хүсээгүй юм. Тиймдээ ч тэдний хэнд нь ч энэ тухай хэлээгүй. Хамгийн сүүлд “Номин” их дэлгүүрт очиж ярилцлаганд ороод “Ийм хөлтэй хүнийг ажилд авахгүй” гэдгийг сонсоод үнэхээр сэтгэлээр унасан. Тэгээд гараад явж байтал нэг хөл муутай ахтай тааралдсан. Тэр ах гудамжинд тамхи, чихэр зардаг юм байна лээ. Би ч таягаа тулчихсан тэр ахын хажууд очиж суугаад “Ах аа нэг чихэр авъя” хэмээн дуу муутайхан хэлэхэд тэр ах “Яасан миний дүү” л гэж байна. Тэгэхээр нь би “Яагаа ч үгүй ээ, зүгээр л” гэхэд тэр ах “Ах нь чамд нэг юм хэлэх үү. Би ч гэсэн хөл муутай шүү дээ” гэв. Би хариуд нь “Харин тийм байна, анзаарсан” гэхэд тэр ах “Чи сэтгэлээр уначихсан байна шүү дээ.
Ах нь ч гэсэн сэтгэл санаагаар унадаг байсан. Харин үүнээс гарах аргаа ах нь өөрөө олсон л доо” гэв. Үүнийг сонсоод миний нүд сэргээд “Тэрийгээ заагаад өгөөч” гэхэд “Чи зүгээр л өөрийгөө хүн гэж бод. Эрүүл болно гэдэгт итгэ. Олонтой яв, хүмүүстэй харилц” гэсэн. Тэгэхээр нь би “Баярлалаа ах аа” гээд хэчнээн их урам орсон гээч. Урьд нь би найзуудтайгаа гадуур гардаггүй байсан. Харин тэр ахын үгийг сонсоод өөртөө итгэлтэй болж найзуудтайгаа уулзаж, хааяа гадуур гардаг болсон. Үнэхээр сэтгэл сэргэдэг юм билээ. Ингээд байж байтал “Монос” компанид ажилд явна гэсэн зар явсан. Тэгээд очих уу, байх уу гэж хэсэг бодсоны эцэст очиж
анкет бөглөсөн л дөө. Гэтэл ганц хоёр хоногийн дараа захирал нь утасдаад намайг ээжтэйгээ хүрээд ир гэсэн. Тэгээд ээж бид хоёрыг очиход намайг ажилд авъя гэсэн. Ямар их баярласан гээч. Ингээд би өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд “Монос” компанид ажилд орсон.
-Энд ямар албан тушаал дээр ажиллаж байгаа вэ?
-Агуулахын менежерээр ажиллаж байна. Их ч зүйл сурч байна. Энэ ажилд орсноос хойш надад амьдрах итгэл төрсөн. Манай хамт олон үнэхээр сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс. Надад үнэхээр их сэтгэлийн дэм өгч, анхаардаг. Бүгд л намайг гэсэн сэтгэлтэй. Би одоо амьдралыг гэрэл гэгээтэйгээр харж, өөдрөгөөр сэтгэдэг болсон. Одоо бол юунд ч гутарч, шантрахгүй. Би одоо дээд сургуульд шалгалт өгөхөөр бэлдэж байгаа.
-Ямар чиглэлээр?
-Удирдлага менежмент юм уу гадаад хэл. Англи хэл бие даан сурч байгаа. Үг цээжлэх гэж нэлээн юм болж байна. Би нэг зүйл хэлж болох уу.
-Бололгүй яах вэ?
-“Монос”-ын хамт олон хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээж авч, намайг тахир дутуу гэж хэзээ ч гадуурхдаггүй. Алхам тутамд минь урам зориг өгч байдаг та бүхэндээ үнэхээр их баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна. Та үүнийг заавал оруулаарай.
Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Undesnii shuudan
Хятадууд шинээр дарамталж эхэллээ
...............
Тус хошууны удирдлага манай улсаас импортоор авч буй түүхий нүүрсний тонн тутмын үнэ дээрээ 60 юан, угаасан нүүрсний хувьд агуулахын төлбөр гэж тонн тутамд 120 юаны хураамжийг нэмж ногдуулах шийдвэр гаргачихаад байгаа.
Урдын дунд хошууны Ардын төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 2012 оны 1 дүгээр сарын 1-ээс эхпэн нэмж ногдуулахаар болсон эл шийдвэрийг манай нүүрс үйлдвэрлэгчид хууль бус татвар байж магадгүй хэмээн харж буйгаа хэлж байгаа юм. Үнэхээр ч тийм байхыг үгүйсгэхийн аргагүй байгаа юм. Нэг жилийн өмнөх нэгдүгээр сард Цэхэ боомтын Эзний хошууны орон нутгийн захиргаа компаниудтайгаа нийлээд “Нүүрсний экспортын нийгэмлэг” гэж байгуулчихаад Монголын нүүрс экспортлогч компаниудтай үнэ дээр тохиролцоо хийнэ, ярилцана гэхчлэн зөндөө олон шалтгааныг хэлж таван өдрийн турш хилээ нээгээгүй юм.
Тухайн үед манай нөхдүүдийг нүүрсээ өндөр үнээр өгсөн гэж үзээд ийнхүү шахалт үзүүлж байв. Үр дүнд нь таван өдрийн хугацаанд 6 сая ам.долларын урсгал шууд зогсч, тэр өдрүүдэд улсын дансанд нөөц ашигласны төлбөр гэж 300 мянган доллар орох ёстой байсан нь талаар болсон юм. Ерөөс Эзний хошууны засаг захиргаа Цэхэ боомт дээр мөрддөг тусгайлсан үнийг тохирч, мөрдөх бодлого барьж, Монголын нүүрсийг бага үнээр авч, өөрсдөө илүү ашиг олохын тулд нүүрс худалдан авагч компаниудтайгаа нийлэн дайрсан юм.
Тухайлсан орон нутгийн шинжтэй шийдвэр шинжтэй ийм дайрапт нь хоёр талын худалдаанд тэргүүлэх байр суурь эзэлдэг нүүрсний худалдаанд саад тотгор учруулах үр дагавартай байсан бөгөед манай нүүрсний экспортын борлуулалтын сувгийг өргөтгөн, нэмүү өртөг шингэсэн нүүрсийг гаргах бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байв. Тэгэхээр Баяннуурынхны эл шийдвэр үүнтэй ижил байгаа юм.
Баяннуурын нөхдүүд ийм шийдвэр гаргаснаа манай улсын ГХЯ-нд оны өмнө мэдэгджээ. Гэхдээ одоогоор уг шийдвэр хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Тус хошуу нь манай Нарийн сухайтын боомтоор гарах нүүрсний экспортонд хамааралтай бөгөөд тус боомтоор БНХАУ-д экспортлох нүүрсний үнэд тус хураамж давхар ногдох гэнэ. Тэдний энэ шийдвэр нь манай улсын нэмүү өртөг шингэсэн нүүрс боловсруулж экспортлох, түүхий нүүрсийн экспортын хэмжээг бууруулах бодлогын эсрэг байгаа гэдгийг тодотгох нь зөв биз.
Хэдийгээр Өвөрмонгол өөрийн гэсэн Засгийн газартай ч, БНХАУ-ын шууд бодлогыг хэрхэн салгаж харж болох билээ. Тэрчлэн Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон байж, орон нутгийн чанартай үнийг дур зоргоороо тогтоох эрх байхгүй юм. Мөн Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ эрхмийн ярьж буйгаар бол “…Өнөөдөр хятадууд өөрийн татваруудаа нэмж байна. Ганц Монгол дээр нэмж байна уу, бусад орон дээр адилхан нэмсэн үү гэдэг нь сонин. Хэрэв Хятадын Засгийн газраас гарсан шийдвэрээр явбал бүгд адилхан байх ёстой. Монголын нүүрснээс Баяннуур аймаг нэмэлт татвар авах шийдвэр гаргасан нь бас л нэг хууль бус асуудал байж магадгүй” гэж байна.
Тэрчлэн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 1 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд холбогдох байгууллагуудын удирдлагатай уулзахдаа энэ талаар байр сууриа уламжилж. Хариуд нь судлан үзэж хариу өгөхөө мэдэгдсэн гэнэ. Тухайлбал БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Жан Сяоцянтай хийсэн уулзаптын үеэр хэрхэн байр сууриа илэрхийлсэнийг хүргэе.
“…Түүхий нүүрснээс тонн тутамд 60 юань, баяжуулсан нүүрснээс 120 юанийн татвар, хураамж авах болсон тухай асуудлыг өнгөрсен оны арван хоёр дугаар сард миний бие Элчин сайдтай уулзах үер анх удаа сонссон. Манай хүмүүс нөхцөл байдлыг судалсан. Энэ бол Урдын дунд хошууны Ардын төлөөлөгчдийн хурлын шийдвэр байсан. Тарифын болон тарифын бус арга хэрэглэх нь Хятадын орон нутагт ихээхэн байдаг.
Жишээбэл:Шаньси мужид ийм явдал гардаг. Баяннуур хот нь танай улстай хил запгаа оршдог учраас та бүхэнд хамаатай байгаа байх. Тэдний тарифыг ДХБ-ын дүрэмтэй холбогдуулж нягтлах хэрэгтэй. Өнгөрсөн оны 11-р сарын 30-нд манай хороо нүүрсний үнийг зохицуулах тогтоол гаргаж журамд нийцэхгүй тарифыг арилгахыг заасан. Баяннуур хотын гаргасан энэхүү шийдвэр нь үнэхээр хуульд нийцэхгүй болох нь тоггоогдвол түүнийг хүчингүй болгох болно.
Эрхэм сайдад би өөрийн бодпоо илэх далангүй илэрхийлье гэж бодлоо. Орон нутаг татвар авах болсон тухайд би бодохдоо хошууны нутаг дэвсгэрээр дамжих нүүрсний тээвэрлэлт ихсэх тусам байгаль орчинг бохирдуулах, нутгийн хүн амын амьдрах орчинд нөлөөлөх гэх мэт олон асуудал үүссэнтэй холбоотой болов уу. Танай улсад ч гэсэн нүүрсний тээвэрлэлтээс үүссэн байгалийн бохирдол, тал хээрийг сүйтгэсэн хэмээх гомдлыг танай Өмнөговь аймгийн оршин суугчид байнга гаргадаг тухай манай элчин сайд Ван Сяолун ярьсан.
Чингээд нүүрсний асуудлыг шийдвэрлэхэд олон зүйлийг бодож шийдвэр гаргах нь зүйтэй. Хамтарч нүүрсний худалдааны талаар тохиролцох, авто зам барих, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутгийн ард иргэдэд нөхөн олговор олгох зэрэг асуудлыг бодолцож байж, шийдвэрийг гаргах, төвийн гаргасан шийдвэрийг орон нутаг болон аж ахуйн нэгжүүд хамтарч биелүүлэх ёстой юм…” гэжээ.
Тэгэхээр өмнөд хөршийн голлох нөхдүүдийн байр суурь ийм нааштай байгаа нь таатай мэдээ ч, орон нутгийн удирдлагуудын үйлдлүүд нь гежүүд байгаа нь анхаарал татахаас өөр аргагүй юм.
Эхэнд өгүүлсэнчлэн, Цэхэ боомтын Эзний хошууны орон нутгийн захиргаа компаниудтайгаа нийлж хэрхэн дарамталж байсан тухай өгүүлэхэд: Манай нөхдүүдийг тонн нүүрсээ 30 ам.доллароор өгч байхад нь өндөр үнээр өглөө гэж даварч байсан юм. Гол нь Засгийн газар 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоол гарснаар бүх төрлийн нүүрсний борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн сард БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл бүхий албан ёсны сэтгүүлд (China coal weekly, www.coalworld. net) нийтлэгдсэн үнийн жишгийг харгалзан cap бүр тоггоож байхаар болсон байдаг.
Хятадын сэтгүүлд нийтлэгддэг үнэ нь тус улсын Засгаас тогтоосон үнэ юм. Түүнчлэн coal-world.net цахим хуудас дээр гаргасан нүүрсний үнэд тээврийн зардал, Хятадын Засгийн газраас тогтоосон 17 хувийн НӨАТ ба нүүрс боловсруулсан өртөг гэхчлэн шингэсэн байдаг. Харин манай компаниуд Хятадын тапын ийм олон зардлуудыг давхар үүрэх асуудлыг Монголын Засгийн газар мэдсээр байж, тийнхүү шийдэж, өдгөө дагаж мөрдсөөр л байгаа юм.
Хятадын худалдан авагчид Монголын Засгийн газар, салбарын яам нь нүүрсний жишиг үнэ тогтоохдоо өөрийн улсынх нь Засгийн газраас тогтоосон үнийг жишиг болгон дагадаг аргачлалыг хэдийнэ мэддэг болжээ. Тиймээс манай үйлдвэрлэгчидтэй нүүрсний үнийн тохиролцоо гэрээ хэлэлцээр хийхдээ дээр хэлсэнчлэн аль болох унагаах бодлого барьж, “та нар манай үнийг л дагах ёстой” гэж шууд тулгаж иржээ.
Манай экспортлогчид Хятадын худалдан авагчидтай нүүрс худалдах гэрээг удаан хугацааны турш тодорхой үнэ дээр тохирч байгуулан, тогтмол хуваарийн дагуу бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн. Харин нөөц ашигласны төлбөр тооцох жишиг үнэ нь cap болгон хэлбэлзэж байдаг нь компаниуд төлөвлөж, тооцсон орлогоо олж авч чадахгүйд, удаан хугацааны стратегийг төлөвлөж чадахгүйд хүргэдэг гэдгийг хувийн хэвшлийнхэн хэлдэг.
Нэг ёсондоо Засгаас гаргасан энэ бодлого нь экспортын худалдаа буурах, экспортын худалдааг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийг урамшуулан тэтгэх, татварын дарамтыг бууруулах төрийн бодлоготой зөрчилдөж байгаа нь бодит байдал дээр харагдаж байгаа. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож гаргахгүй л бол, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагчид нь дэлхийн жишгээс доогуур үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг гэсэн ойлголтыг улам ташааруулж байна гэж салбарынхан үзэж буй юм.
Нэг ёсондоо Шивээхүрэн-Цэхэ боомт дээр гарсан хил хаасан асуудал нь хятадууд монголын байдлыг маш сайн судласны үндсэн дээр зохион байгуулалттайгаар хийж буй алхам юм. Мэдээж ирэх жилүүдэд манай экспортын нүүрсний хэмжээ улам л өснө. Гэтэл манай өсөлтийг боомилсон хаалттай бодлогыг өмнөд хөршийн нөхдүүд ийм маягаар барьсаар байвал яах вэ гэдэг асуудал улам бүр хурцаар тавигдаж байна. Тэрчлэн манай төр, үйлдвэрлэгч, тээвэрлэгч гэхчлэн бүхий л талууд бодлогоо нэгтгээд, урагшлахгүй бол Хятадын нэг сумын захиргааны шийдвэр дороос өндийж чадахгүй хаалттай
хилийн зүг ширтэн санаашрах байдал дахиад давтагдахгүй гэх газаргүй байгааг тодотгох байна.
Э.Болор
Эх сурвалж: “Монголын нэг өдөр” сонин
“Дэд маршал” продакшны захирал, дуучин Н.Гантулга: Эрдэнэчимэг бид хоёр хамт амьдарч байгаа, би яагаад хүнийг хайрлаж болдоггүй юм бэ ?
Одоогоос хэдэн жилийн өмнө “Дуучин Н.Гантулга Их аварга Л.Дагвадоржийн хадам ээжтэй хамт амьдарч.........
............ байна” гэсэн мэдээлэл гарч, энэ мэдээлэл хэрэгг дуртай олон хүний анхаарлыг татаж байлаа. “Мөнгөтэй, баян өөрөөсөө эгч хүүхнээр ивээн тэтгүүлэх гэж байна” хэмээн олон түүнийг шүүмжилж, хэвлэлүүд тэдний харьцааг янз бүрээр л өлгөж авч бичсэн. Гэвч цаг хугацаа хамгийн сайн гэрч байдаг. Дуучин залуу, хатагтай Эрдэнэчимэг нарын харьцаа одоо ч хэвээрээ. Тэд гэр бүлийн амьдрал зохиож өнөөдөр аз жаргалтай амьдарч байна. Сүүлийн үед цэрэг, эх орны сэдэвтэй дуу дуулах болсон дуучин Н.Гантулгыг “Тэргүүн” сонин энэ дугаарынхаа зочноор урьлаа.
-Дуучин Гантулга гадагшаа их явж байгаа сурагтай. Уран бүтээлийн олз омог хэр байна?
-Нэг хэсэг уран бүтээлээ завсарласан. Олон жил урлагийн гал тогоонд явж, зовлон жаргалыг нь мэдцэг болохоор жижиг юмаар оролдох сонирхолгүй болчихдог юм байна. Үлдэцтэй, хит болохоор уран бүтээлд хүчээ дайчлах сонирхолтой байгаа. Харамсалтай нь тэр болгон хит болчихоор дуу таарахгүй байна. Хэсэг завсарласны эцэст овоо уран бүтээл цуглуулж авсан. Жилийн емне би “Дэд Маршал” продакшныг байгуулсан. Харин ойрын үед уран бүтээлийн олз омог ихтэй байна. Гадаадаар явж, уран бүтээлийн шинэ төлөвлөгөөнүүд гаргаж байна. Өнгөрсөн намар Хилийн цэргийн удирдлагуудтай гэрээ хийж, Хилийн цэргийн олон сайхан дуунуудыг дуулж,заставын амьдралыг харуулсан клип хийсэн. Энэ ажилд манай олон гавьяат оролцсон. Цэргийн баяраар үзэгчидэд хүрэх байх.
-Н.Гантулга Цэргийн баяраар байнга тоглолт хийдэг. Харин энэ жил яагаад чимээгүй байна вэ?
-Энэ жилийн Цэргийн баяраар тоглолт хийхгүй. Би дандаа сондгой тоон дээр тоглолт хийдэг. Анх 2001 онд “Надаас урссан аялгуу” нэртэй тоглолтоо тавьж байсан. Тэрнээс хойш 2005, 2007, 2009, 2011 онд тоглолт хийсэн. Тоглолтууд маань ч сайхан болсон. Үзэгчидэд ч таалагдсан. Надад асар их их эрч хүч өгсөн. Би мөрдөс зүүж, цэргийн алба хаасан, эх орныхоо өмнө тангараг өргөсөн эрчүүдийнхээ зүрх сэтгэлд маш ойрхон явахыг хүсдэг. Залуучуудаа магтан дуулахаас гадна өнөөгийн Монгол орны тусгаар тогтнол, ийм сайхан эх орныг бий болгосон өвөг дээдсийнхээ сайхан түүхийг сурталчлаж дуулах ёстой гэж бодцог. Би өөрийгөө монголын залуучууд омог бардам явж, эх орон, эр цэргээрээ бахархаж, эх оронч эрчүүдийг бий болгон төлөвшүүлэхэд жижигхэн ч гэсэн хувь нэмрээ оруулж яваа хүн гэж боддог. Миний ээж аав, эмээ өвөө гэр бүл минь цэргийн хүмүүс Өвөө маань хурандаа, ээж маань хошууч цолтой бэлтгэл офицерууд байдаг. Ер нь цэргийн хүмүүсийн амьдрал дунд өссөнөөрөө бахархдаг гэж хэлж болно.
-Сүүлийн үед манай уран бүтээлчид цэрэг эх орны тухай дуу дуулахаасаа илүүтэйгээр л улс төрждөг болж? Нэр дэвшинэ, Их хурлын гишүүн болно гэдэг сонирхолтой дуучид цөөнгүй байна шүү дээ?
Манай урлагийнхнаас нэг бус хүн улс төрд гүнзгий орж байгаа. Би үүнийг буруушаахгүй. Яагаад заавал хуульч, эдийн засагч, спортынхон л улс төр рүү орох ёстой юм бэ? Энэ оронд сонгох сонгогдох эрх нь нээлттэй. Тиймээс хүн өөртөө итгэлтэй, өөрийнхөө мэдлэгийг үнэлж, өөртөө зорьсон зорилготой, чадна, хийнэ бүтээнэ гэсэн ийм зүрх сэтгэл байгаа цагт нэр дэвшиж болно. Би урлагийнханг улс төрд орж байгааг хувьдаа дэмждэг. Харин тухайн дэвшиж байгаа хүмүүс маань хэр зэрэг боловсрол мэдлэгтэй вэ?
Үнэхээр эх орон, ард түмнийхээ төлөө зүрх сэтгэлээ зориулж сэтгэлээсээ ажиллаж чадах уу? Үгүй юу? Тухайн хүний мэдлэг боловсрол хүрэлцэх үү? Үгүй юу? гэдэг дээр л асуудал байдаг. Түүнээс юу ч мэдцэггүй хуульч, юу ч мэддэггүй эдийн засагч орчлон хорвоогоор дүүрэн л байдаг. Тэдэнд л улс төр нээлттэй байдаг гэж өрөөсгөл ойлгож болохгүй.
-Европоор хаагуур, хаагуур тоглолт хийгээд ирэв ээ? Европод байгаа Монголчууд уран бүтээлчидээ хэр хүлээж авах юм. Зардал мөнгө өндөр үү? Ашиг орлого хэр олдог вэ?
-Ер нь орлогосоод байх юм байдаггүй. Зүгээр л сайхан газар үзээд, зардлаа олоод shopping хийгээд л ирдэг. Тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууддаа ая дуугаа өргөж, бас амарч, дуучидтайгаа хамт барууны хөгжмийг судлаад л ирдэг. Түүнээс биш ашиг орлого олох гэж гадаадад тоглолт хийдэггүй. Бидэнд асар их хэмжээний ашиг олох боломж ч байхгүй. Яагаад заавал дэлхий ертөнцийг донсолгосон хөгжим баруун талдаа байдаг юм. MTV, Oscar, Hollywood одод нь яагаад баруунаас тодроод, эзэгнээд байдгийг бид судлаж үзэх шаардлагатай. Тэрнээс гадна барууныхны ажил амьдрал үнэхээр гайхалтай. Юунд ч санаа зовоод байх юм байхгүй. Цалин мөнгө нь ч амьдралд нь хүрэлцээтэй. Хүмүүсийн ярьдгаар ертөнцийн диваажин баруунд л байдаг. Хүний эрхийг дээдэлсэн тэр сайхан газар зугаалах сайхан. Манайхан тоглолтоос гадна зЬорртд хийгээд , газар үзээд ирцгээдэг. Гадаадад Монголчууд нь ч сэтгэлээсээ ханддаг. Тоглолтоо ирж үзээд л… Ялангуяа Чех, Герман, Швейцарьт байгаа Монголчууд их сайхан хүлээж авсан. Зарим нэгэн орнууд жишээ нь Бельги гэхэд маш цөөхөн Монголтой. Үсрээд л 50-100 орчим хүн л цуглардаг юм байна лээ. Манайхны тогтсон ханшаар 20-25 еврогоор билетээ зардаг. Би урд нь ч 2001, 2002 онд явж байсан. Ер нь тэгээд амрах гэж, юм үзэж нүд тайлах гэж л явдаг юм ш дээ.
-Гадагшаа тоглолт хийхдээ хэдэн хүний явдаг юм бэ?
-Баруун руу 3-4, Солонгос руу 5-6 хүнтэй л явдаг. Сүүлийн үед Солонгос руу маш их явж байгаа. Өнгөрсөн сард таван удаа яваад ирсэн.
-Солонгост байгаа монголчууд таныг их сайн хүлээж авдаг юм аа даа?
-Ер нь бол Солонгост байгаа Монголчууд өдөр амарч алжаалаа тайлж, найзуудтайгаа уулзаж, гоё тоглолт үзээд доргиж, стрессээ тайлдаг. Бид бүгдээрээ тэнд очиж ая дуугаа өргөдөг. Би дандаа дуулаад байдаггүй. Ерөнхийдөө урлагийн менежер болсон гэхүүдээ.
-Урлагийн хүний нүдээр харахад Ази, Европод ажиллаж амьдарч буй Монголчуудын хооронд ялгаа байна уу?
-Байна аа, байна. Европод байгаа Монголчууд нэг их ядарсан харагддаггүй, брэнд хөөсөн, гоё гоё машин унасан хүмүүс байдаг. Харин Солонгост байгаа Монголчууд маш их хөдөлмөрч, амрах завгүй амьдардаг.
Европод бол зөвхөн амьдрахад л сайхан орчин, нэг их мөнгө хураагаад байдаггүй юм шиг байгаан. Харин Солонгосын Монголчууд цаг наргүй ажиллаж нэг хүний цалин нэг саяас нэг сая 500 мянган вон олдог. Олсон мөнгөнийхөө 70 хувийг нь ар гэрлүүгээ явуулаад байдаг юм шиг байгаан. Европод байгаа Монголчууд үсрээд л 5-6 цаг ажилладаг. Харин хуучин бол Европод мөнгө төгрөг хураадаг байсан. Одоо Солонгост жаахан ч гэсэн мөнгө хураадаг болсон юмаа даа. Урьд нь Солонгосын эдийн засаг уналтанд орж байсан. 2008-2009 оноос хойш шал ондоо болсон. Европод байгаа Монголчууд их өвөрмөц бэлэг сэлт өгдөг. Ямар ч стрессгүй амьдарч чаддаг. Ямар нэгэн утаа бөглөө, нийгмийн янз бүрийн асуудлыг тэр дор нь шийдчихдэг. Нийгмээ дагаад ч сэтгэхүй нь ч ондоо.
-Таны уран бүтээлийг харахад ганцаардмал байдал ажиглагддаг. Хэн нэгэнтэй хамтраад дуулсан дуу ховор шүү дээ. Цаашдаа ч гэсэн иймэрхүү л байх уу?
-Би Ангирмаатайгаа дуулсан Сараа бид хоёрын “Миний хайр” гээд дуу байгаа. Амаржаргал маань Англи явчихлаа. Балхжавын нэг гоё дууг бид хоёр дуулсан юм. Түүнээс нэг хөтлөлцөж гүйсэн балиар дуу надад байхгүй. Өнөө үед хүн заавал нэг шинэ юмыг эрэлхийлж гаргахгүй бол худпаа болжээ. МУГЖ Төмөрбаатар ах тайзыг үнэхээр эзэгнэж чадцаг дуучин. Ардаа хөгжимтэй ч бай фонаграммтай ч бай тэр үнэхээр тайзыг эзэгнэж чаддаг. Би Төмөрбаатар ахаасаа үлгэр дуурайлал авахыг хичээдэг. Харамсалтай нь тэрэн шиг хүн Монголд даанч төрсөнгүй.
-Сонгуулийн үеэр уран бүтээлчид мөнгө их хийдэг. Намын харъяалалд орж уран бүтээлээ хийдэг. Таны хувьд?
-Үгүй ээ тийм биш. Бас бодлоготой ш дээ. Мөнгө өгсөн болгон дээр нь очиж дуулаад байдаг бол нэг талдаа өрөвдмөөр, инээдэмтэй. Шинэ залуу хамтлагуудад бол хамаагүй. Тэд чинь танигдах гэж л яваа хүмүүс. Урлагийн тогоонд олон жил явсан хүний хувьд ийм асуудал надад байхгүй. Миний хувьд үзэл бодолтой ,ямарваа нэгэн юманд тууштай байх сонирхолтой.
-Гантулга гэдэг дуучны хувийн амьдрал ээдрээтэй, их сенсааци тарьдаг дуучин гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Би олны танил болсон хүн ямар ч сенсаацигүй амьдарч болохгүй шүү дээ. Хэнд ч хэрэггүй хүн бол олны танил хүн биш. Ямар ч “но”-гүй олны танил хүнийг хаанаас ч хайгаад олохгүй. Тийм хүн байдаггүй юм. Нэгэнтээ олны танил болсон бол тэрийгээ даах чадвартай байх ёстой. Гантулга өнөөдөр хүн алаагүй, хууль зөрчөөгүй. Бусдын амьдралд байдаг зүйл л надад учирдаг. Би хувьдаа мөрөөдлөө биелүүлсэн. Би дуучин болохыг мөрөөддөг байсан. Энд дуучин Гантулга явж байна гэж хэлснийхээ дараа араас нь миний тухай муу муухай зүйлээ ярьдаг. Тэгэхлээр миний овог аль хэдийнээ дуучин болчихсон. Энэ миний мөрөөдөл. Хэрвээ олонд танигдсан л бол ямарваа нэгэн дуулианы дунд явдаг. Тэр хүн хүн шиг л амьдардаг, гэвч тэр хүнд л сонин содон харагдаж байдаг. Тэдэнд ямар нэгэн бохир асуудал байхгүй. Харин жинхэнэ бохир хүмүүс чинь улс төрчид. Тэд эдийн засагт асар их хор нөлөө учруулж байдаг. Манай урлагийнхан ийм их будлиантай хүмүүс биш. Хүний амьдралд байдаг л нэг юмыг өлгөөд авчихдаг болохоос биш бид л сайн сайхны төлөө уран бүгээлээ өргөдөг. Хандив, мөнгө цуглуулах, хүнд хэрэгтэй ямар нэг ажил зохиох болоход манай урлагийнхан л гитараа бариад, хувцасаад солиод очихсон байдаг ш дээ. Тийм болохоор би урлагийнханыгаа муулуулах дургүй. Бид чинь их гэгээлэг хүмүүс шүү дээ.
-Та өөрөөсөө олон эгч бүсгүйтэй амьдрал зохиосон. Их аварга Дагвадоржийн хадам ээж учраас маш их хэл ам гарч байсан. Сүүлийн үед та хоёрыг салсан гэдэг мэдээлэл цацагдаад байх болж?
-Эрдэнэчимэг бид хоер хамт амьдарч байгаа. Энэ үнэн. Би хүнийг хайрлах хувьтай төрсөн. Яагаад болохгүй гэж Гантулга л болохоор болдоггүй юм уу. Миний амьдрал болж л байна. Сайхан л байна. Би тэр хүнийг хайрлана гэж амласан. Амласандаа ч хүрч байгаа.
-Таны охин Англиас ирсэн сурагтай. Экс эхнэр тань сүлжээний бизнес эрхлэж байгаа гэл үү?
-Тиймээ миний охин Англид сурч байгаа. Ирэх сард Лондон руу буцаад явна. Одоогоор Гантулгын Мөнхдөл гэдэг 10 настай нэг л хөөрхөн охинтой. Хол байдаг болохоор дандаа уулзаад байж чаддаггүй. Тиймээс охинтойгоо хамт байхыг аль болохоор хичээж байна. Хүний эрхийг дээдэлдэг тэр сайхан газар охин маань сурч байна. Би охиноо урлагийн хүн болгохыг хүсдэггүй. Өнөөгийн нийгэмд охиноо өөрийнх нь хүслээр амьдруулна.
Эх сурвалж: “Тэргүүн “
Subscribe to:
Posts (Atom)