2014/04/18

Гадаад харилцааны яам нээлттэй ажиллана

Гадаад харилцааны яам  маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 10.00-15.00 цагийн хооронд "Нээлттэй өдөрлөг" Чингисийн талбайд зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр Гадаад харилцааны яам, Улаанбаатар дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд иргэдийн асуултад хариулт өгөх бөгөөд виз мэдүүлэх, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө өгч, нотариатын үйлчилгээ үзүүлж, хилийн чанад дахь зарим Дипломат төлөөлөгчийн газартэй иргэдийг холбож өгөх юм байна.

Мөн өдөрлөгийн үеэр Гадаад харилцааны төв архивын үзэсгэлэн гарч, архивтай холбоотой үйлчилгээ, мэдээллийг өгөх юм байна.

Ш.ОЧ


0 сэтгэгдэл:

Post a Comment