2014/04/29

ҮАБЗ "Чингис" бондын талаар хэлэлцэв


Чингис бондын зарцуулалтын асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ онцгой анхаарал хандуулах болжээ. Өчигдөр ҮАБЗ-ийн ажлын ээлжит уулзалт болж, "Чингис" бондын талаар хэлэлцсэн байна. Ингэхдээ "Чингис" бондтой холбогдуулан 2012 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гаргасан зөвлөмжийн биелэлтийг Засгийн газар заалт нэг бүрээр нь гаргаж бондын зарцуулалт, үлдэгдлийн тайлан, эргэн төлөх эх үүсвэр, хуваарийн хамт ҮАБЗ-ийн 2014 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанд албан ёсоор танилцуулахыг чиглэл болгосон байна.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч Чингис бондын зарцуулалт, тайланд Засгийн газар анхааралгүй хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж, өнгөрсөн долоо хоногт телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байсныг эргэн сануулъя. Тэрээр уг ярилцлагад,


-Би сайн санаж байна. 2012 оны 12 дугаар сарын 3-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан. Хэвлэлийнхэн цуглаад би тэнд хэлж байсан. "Бид олон улсын түвшинд хариуцлагатай улс боллоо. Өмнө нь төсвийнхээ хэдэн төгрөгт эргэлдээд, түүнийгээ энд тэнд хуваагаад суудаг байсан. Одоо бол хүний мөнгөөр хийх гэж байна. Нөгөө талд нь бидэнд итгэж мөнгөө өгсөн хүмүүс дэлхий нийтэд өдөр бүр даралт нь ихсээд, улс төр нь тэгж буруу хийж байна. Нөгөө бондын мөнгө төлөгдөхгүй буруу зүйлд зарцуулагдаж байна гээд судалгаатай сууж байгаа. Нөгөө тэтгэвэрийнхээ хэдэн төгрөгийг олон улсын сангуудад худалдсан хүмүүс компьютер дээр хараад зүрх нь зөв бурууг дэнслээд сууж байгаа шүү дээ. Тэр хүмүүст Монголын тухай муу мэдээ сонсогдох тусам бидний нэр хүнд улам доошоо унана. Монголын нэр хүнд хөрөнгө оруулагчдын дунд унадаг. Энэ мөнгийг Монголын 22 жилийн нэр хүндээр дэнчин тавьж авсан шүү. Монголоор, монголын ардчиллаар дэнчин тавьсан шүү" гэж хэлж байсан. Сайд дарга нарын мөнгө цуглуулаад явж байхдаа ярьж байсан үгийг сонсоорой. Монголын баялгийн тухай яриад, Монголын ардчиллын тухай яриад, Монголын хоёр том хөрш, зах зээлийн тухай яриад энэ мөнгө ингэж ороод ингэж буцааж өгнө гээд л. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэг шиг болгоомжлох л хэрэгтэй.Мэдээж Ерөнхийлөгч ч болгоомжлох ёстой. Тэр мөнгө дансанд орж ирээгүй байсан тэр үед ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан юм.Тэр зөвлөмжинд юу гэж байсан гэхээр


Нэгдүгээр заалтад, Чингис бондтой холбоотой орж ирсэн мөнгөтэй холбоотой хуулиа хурдан гарга, тэр ондоо багтаж гарга гэсэн. Зарцуулалт нь ямар байх юм. Тайлагнах хэлбэр нь ямар байх юм. Зээлийн эргэн төлөгдөх график нь ямар байх юм гарга гэсэн. Тэгтэл Засгийн газар одоо болтол тэр хуулийг оруулж ирээгүй. Одоо болтол бондын мөнгийг хувийн мөнгөө зарж байгаа юм шиг этгээдүүд хараад, бас бариад л сууж байгаа.


Хоёрдугаар заалтад, Бондын нэг төгрөг зарвал нөгөө талд нь арван төгрөг босгох хэрэгтэй гэж хармаар байгаа юм гэж. Тэр үед Засгийн  газар мөнгө муу байна. Засгаас гаргах мөнгө их хэрэгтэй байна гэж ярьсаар байгаад гуравны нэг болгож, түүн дээр гарын үсэг зурсан байгаа юм. Уг нь тэр бондыг ингэе гэж байсан юм. Жишээлбэл, чи одоо нэг зуун сая төгрөгний зээл авах гэж байна гэж бодъё. Банкин дээр очлоо, банк чамд зээл өгье гэлээ, Тэгвэл 100 саяын 10 хувийг төр даая, чи зээлээ аваад чиний байгууллага ажиллаад босоод ирнэ гэж. Уг нь энэ мөнгийг тарааж цацая гэсэн зорилго байгаагүй. Хэрэв тэгж байсан бол нэг төсөл  биш 15 төсөл зээл аваад босох боломжтой. Гуравны нэгээр авч үзэх юм бол таван тэрбумын үйлдвэрлэл Монголд бий болох боломжтой гэсэн үг тэр заалтад байдаг шүү дээ. Улсын аюлгүй байдал, бие даасан байдлыг хангахад чиглэсэн  дэд бүтэц, цахилгаан станц, шатахуунаа өөрсдөө хийдэг болъё гэж байгаа юм. Тэр төмөр замаа хурдан барья. Дээр нь ашиг олдог үйлдвэрт оруулна гээд маш тодорхой зааж өгсөн шүү дээ. Тэгтэл тэр бондын мөнгө одоо хаана явна юу, болж байна. Тэр үед хариуцсан сайдууд амлаж байсан. Саяхан нэг сонин дээр гарсан байсан. Бондын мөнгөний төгрөг болгоны зарцуулалт та бүхний гар утсан дээр мөн e-mail- ээр, цахим хуудсаар, цахим шуудангаар та бүхний ширээн дээр байж байна, эрхэм гишүүд ээ, иргэдээ гээд л байсан. Тэгтэл одоо та нарын гар утсанд ирж байна уу, тэр мэдээлэл... Миний утсанд ч ирэхгүй байгаа. Дэлхий нийт Монголыг эхлээд харахдаа авлигатайгаа тэмцэж байгаа юм байна. Ардчилсан орон юм байна, Баялагтай юм байна. бас үйлдвэрлэлтэй юм байна. Буцааж өгөх чадвартай юм байна л гэж өгсөн мөнгө шүү дээ. Монголыг тухайн үед харахдаа B+ гэсэн дүнтэй юм байна гээд өгсөн. Одоо юу болов гэхээр B, бүр B- болсон байна. Сурагчаар бол тийм хэмжээнд сурлага нь доошиллоо шүү дээ. Энэ дээр хариуцлага тооцвол зөв болно гээд оруулж ирэх хэрэгтэй байгаа юм.


Миний  санааг зовоож байгаа хоёр гол зүйл байна. Өнөөдөр 2014 он, цаг хугацаа биднийг хүлээхгүй.  2017 онд 500 сая ам.долларыг нэг өдөр шууд төлнө. Тэгтэл одоо төсөв нь бүрдэхгүй, татвар төлөгч хэдэн ААН-үүдээ мөлжөөд мөлжөөд юм гарахгүй байгаа. Ханшаас болоод хүмүүсийн худалдан авах чадвар  буурсан.Өмнө нь 40000 төгрөгтэй гараад хүнсээ аваад хөргөгчөө дүүргэдэг байсан айл одоо 100000 мянган төгрөгтэй гарч байж хөргөгч нь дүүрдэг болсон. Бондын төлбөрийг нөгөө айл, нөгөө бүтээгчдээсээ татна шүү дээ.


Одоо "Та нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу биелүүлсэн тайлангаа оруулж ир" гэдгийг шаардаж байгаа. Би бүтэн зургаан сар шаардаж байна. Өчигдөр ч би Ерөнхий сайдтай уулзахдаа хэлсэн. Дараа нь төлөх графикаа гаргая, 2015 онд хэдийг нь төлөх юм. 2016 онд хэдийг нь төлөх вэ гээд.  Энэ бондын мөнгө төсвөөс төлөгдөх юм. Өнөөдөр төсөв алдагдалтай, төсвийн мөнгө төвлөрөхгүй байна гээд байна. Тэгэхээр төсөв ашигтай болж байж төлнө. Жишээлбэл, 2015 оныг 170 сая ам.доллар, 2016 оныг 170 сая ам.доллар, 2017 оныг 170 сая ам.долларын ашигтай болгох юм бол тэр бондын мөнгийг төлөх боломжтой. Төсөв гэдэг хэний мөнгө юм. Татвар төлөгчдийн мөнгө. Ямар учраас би тэр үйдвэрт өг гээд байгаа юм. Банкинд очоод зээл авахад нь танайх 30 хувиа гаргачих, бондоос 30-ийг гаргая. Гадна дотнын хамтарч байгаа хөрөнгө оруулагчаасаа 30 хувийг гаргуулчих. Монголын банк, төр 30 хувийг гаргая. Энэ нь хамтарсан хариуцлага. Мөн арилжааны банкнаас хямд өртөгтэй зээл гараад монголчууд бүтээн байгуулагч болж босох учиртай. Тэгтэл энд тэнд гудамж бариад, бүр сүүлдээ аймагт гудамж барина ч гэх шиг, ингэж ерөөсөө болохгүй. Энэ бол буруу зам. Иймээс буруу замаар явуулж байгаа зүйлээ зогсоох ёстой" хэмээн ярьжээ.

Б.ЭНХ
 

 

1 сэтгэгдэл:

  1. Ahoj,
    Jste podnikatel nebo žena? Jste v jakékoli finanční stres? potřebujete úvěr se založit svůj vlastní podnik? Máte nízký příjem a je pro ně těžké získat úvěr od místních bank a jiných finančních institucí? Odpověď je zde při nízké rychlosti 2%, Napište nám patolízal na paydayloancompany9@gmail.com

    ReplyDelete