2015/01/23

Зардлыг 467.5 сая төгрөгөөр бууруулжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын гуравдугаар хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Төсвийг тодотгох хүрээнд төсвийн нийт зардлыг 7.8 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 32 хувьтай тэнцэж байхаар зааж өгчээ. Алдагдлын хэмжээ 1.2 их наяд төгрөгтэй тэнцэх юм байна. Мөн улстөрийн өндөр албан тушаалтнуудын бичиг баримт, тээвэр шатахуун, гадаад, дотоод томилолт, мэдээлэл сурталчилгааны зардлыг 467.5 сая төгрөгөөр бууруулж тусгажээ.

Түүнчлэн сайд нарын хөрөнгө зарцуулах эрхийг дараах байдлаар батлав.

Үүнд: Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 7 тэрбум

УИХ-ын дарга 27 тэрбум

Үндсэн хуулийн цэцийн дарга 812.2 сая

Улсын дээд шүүх 3.9 тэрбум

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 54.7 тэрбум

Хүний эрхийн үндэсний комисс 849.5 сая

Улсын ерөнхий прокурор 18.5 тэрбум

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга  2.1 тэрбум

Авлигатай тэмцэх газрын дарга 10.2 тэрбум

Санхүүгийн зохицуулах хорооны дарга 4.1 тэрбум

Төрийн албаны зөвлөл 630.7 сая

Үндэсний статистикийн хорооны дарга 8.2 тэрбум

Сонгуулийн ерөнхий хорооны дарга 950.2 сая төгрөг

Цагатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс 653.4 сая

Ерөнхий сайд 73 тэрбум

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 15.830 тэрбум

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 80.4 тэрбум

Гадаад хэргийн сайд 54.2 тэрбум

Сангийн сайд 3.7 их наяд

Хууль зүйн сайд 414.9 тэрбум

Аж үйлдвэрийн сайд 18.5 тэрбум

Барилга хот байгуулалтын сайд 59.2 тэрбум

Батлан хамгаалахын сайд 202.5 тэрбум

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд 1.1 их наяд

Зам тээврийн сайд 203.3 тэрбум

Уул уурхайн сайд 20.3 тэрбум

Хөдөлмөрийн сайд 255.5 тэрбум төгрөг

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 409.7 тэрбум

Хүнс хөдөө аж ахуйн сайд 140.3 тэрбум

Эрүүл мэнд, спортын сайд 632.5 тэрбум

Эрчим хүчний сайд 47.7 тэрбум төгрөг байхаар тус бүр баталлаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment