2015/05/27

“Газрыг эргэлтэд оруулах асуудлыг хуульд тусгасан”

УИХ-ын чуулганы хуралдаан  үргэлжилж  байна. Хуралдааны эхэнд  УИХ-ын 2014 оны 54-р тогтоол Үндсэн  хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай  цэцийн дүгнэлтийг сонслоо. Харин одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үл  хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай  болон холбогдох  бусад хуулийн  төслүүдийг хэлэлцэж байна.

Өнөөдөр хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломж олгохгүй байна гэж үзэж хууль санаачлагчид үзэж байна. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж ихээр ашиглах болсон өнөө үед хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгэж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага гарч байна.

Түүнчлэн Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэхүү хуулиар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал үүрэгтэй гэж онцоллоо. Үүнээс гадна хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэгдсэн бүртгэл байхгүйгээс нэг барьцаа хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьж, зээлдүүлэгчийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлууд нэлээд гарч байна. Энэ нь зээлдүүлэгчийн зээлээ эргэн төлүүлэх боломжийг хязгаарлах, улмаар зээл олголтдоо хязгаарлалттай хандах шалтгаан болж байгаа аж.

Хэдийгээр Иргэний хуульд барьцаатай холбогдсон харилцааг тусгайлсан бие даасан бүлгээр зохицуулсан боловч хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаатай холбогдсон онцлог зохицуулалт, авлага, эргэлтийн хөрөнгө болон бүх хөрөнгийн барьцаа гэх мэт нарийвчилсан асуудлыг уг бүлгээр зохицуулж чадахгүй байгаа тул тэдгээр асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

С.ОТГОН

 

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment