2015/10/09

Аль яам, агентлагийг татан буулгах вэ?

Засгийн газар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ дэд сайд нарыг цомхотгох, улс төрийн албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувиар бууруулах, яам, агентлагуудыг нэгтгэх, татан буулгахаар оруулж ирсэн юм. Энэхүү бүтцийн өөрчлөлтөд аль яам, агентлаг хамрах талаар тодруулъя.

Татан буулгах  /2016 оны нэгдүгээр сарын 1-нд/

  1. Төрийн өмчийн хороо
  2. Худалдан авах ажиллагааны газар
  3. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс
  4. Төрийн захиргааны төв байгууллагуудын дэргэд байгуулагдсан үндэсний зөвлөл, хороодын ажлын албад
  5. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газар

2016 оны наймдугаар сарын 1-нээс

  1. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар

Нэгтгэх

  1. Үндэсний татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай
  2. Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой
  3. Үндэсний хөгжлийн хүрээлэнг Стратеги судалгааны хүрээлэнтэй
  4. Боловсролын хүрээлэн, Насан туршийн боловсролын үндэсний төв, Багшийн хөгжлийн институт
  5. Нийслэлийн Гэр хорооллыг барилгажуулах ажлын төслийн нэгжийг Гэр хорооллын хөгжлийн газарт нэгтгэх

Яамд

Өргөн барьсан төслөөр Засгийн газрын бүтэц 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн өөрчлөгдөнө.

        Чиг үүргийн яаманд

  1. Гадаад хэргийн яам
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  3. Сангийн яам
  4. Хууль зүй, дотоод хэргийн яам

        Чиглэлийн яамд

  1. Батлан хамгаалах яам
  2. Гэгээрлийн яам
  3. Дэд бүтцийн яам
  4. Хөдөө аж ахуйн яам
  5. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам

        Нэгтгэгдсэн яамд

  1. Эрүүл мэнд, спортын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
  2. Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам
  3. Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн яам

Бүтцийн өөрчлөлтийн дүнд 1.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцож байна.

        Татан буулгах сан /2016 оны нэгдүгээр сарын 1-н/

  1. Байгаль хамгаалах сан
  2. Цэвэр агаарын сан

        Тусгай сангууд

УИХ-аас 2006 онд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг баталж байжээ. Үүнээс хойш 36 тусгай сантай болсон аж. Эдгээрийн 11-ийг нь татан буулгаж, дараах санг үлдээхээр төсөлд тусгажээ.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment