2016/04/03

Н.Алтанхуяг мэдэгдэл хийнэ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг улс төрд өрнөж байгаа үйл явдлаар мэдэгдэл хийхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хандаж мэдэгдэл хийхээ мэдэгдэж байсан ч Төрийн ордонд Монголын эдийн засгийн форум эхэлсэнтэй холбоотойгоор энэ долоо хоног болгон хойшлуулсан юм.

 Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, АН-ын дарга хийж явсан экс Ерөнхий сайд энэ удаад ямар мэдэгдэл хийх бол гэсэн сонирхол улс төрийн хүрээнийхний дунд байна.

Н.Алтанхуяг  Төрийн ордонд 12.00 цагаас мэдэгдэл хийх гэнэ.

Б.БАТ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment