УИХ-ын гишүүн ИЗНН-ын дарга С.Оюуны нөхөр Ч.Энхбаярыг сүүлийн үед МУГЖ, Зууны манлай поп дуучин Б.Сарантуяатай амрагийн харьцаатай............. гэх мэдээлэл гарах болжээ. Гэтэл энэхүү яриаг ноён Ч.Энхбаяр эрс үгүйсгэж байгаа гэнэ. Тэрээр “Би С.Зориг агсантай сайн найзууд байсан. Түүнийг Бурханы оронд заларсны дараа анддаа дүүг нь харж халамжилна гэж амласан юм. Ингэж яваад нэг нэгэндээ дасаж сэтгэлтэй болж, гэргийгээ болгосон. Миний эхнэр Монголын төмөр хатагтай нарын нэг. Ийм сайхан бүсгүйтэй ханилж, гурван хөөрхөн үрсийн ижий, аав болсондоо би азтай. Гэр бүлээ бодсон ч, эхнэрийнхээ нэр төрийг бодсон ч өөр хэн нэгэнтэй амрагийн холбоо тогтоох шаардлага байхгүй” хэмээн ярьжээ.Ч.Энхбаярыг сэтгүүлч, тамирчин гэхээсээ илүү УИХ-ын гишүүн С.Оюуны нөхөр гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрээр С.Оюунтай ханилахаасаа өмнө МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Оюунчимэгтэй “тоонот гэрт толгой холбож, тостой тогооноос хоол иддэг” байжээ. Ч.Энхбаяр сүүлийн жилүүдэд бизнесийн салбарт “хатуу самар” гэдгээ харуулж яваа. Тэрээр Японы хөрөнгө оруулалттай “Golden Sun” компанийг удирдаж, чамлахааргүй бизнесмэн гэдгээ салбарынхандаа таниулж байгаа гэнэ лээ. Б.Дэжид
0 сэтгэгдэл:
Post a Comment