2013/01/02

Швейцарьт буутай этгээд гал нээж, гурван хүн амиа алдлаа

Швейцарийн Дейллон тосгонд өчигдөр буутай этгээд иргэд рүү гал нээж гурван хүний аминд хүрч хоёр хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Цагдаа нар гэмт этгээдийг баривчилсан бөгөөд уг тосгоны оршин суугч байсан гэдгийг нь тогтоожээ. 30 настай түүний нэрийг цагдаагийнхан олон нийтэд зарлаагүй байгаа юм. Хэрэг үйлдэх үедээ гэмт этгээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ.

Дейллон тосгон нийслэл Женев хотоос 100 км-ийн зайд оршдог бөгөөд гэмт хэрэг орон нутгийн цагаар 21 цагийн орчимд гарсан байна. Тэрбээр цэргийн зориулалттай винтов буугаар иргэд рүү гал нээсэн байна.Швейцарт буун дуу гарах нь харьцангуй түгээмэл байдаг ч энгийн иргэд рүү халдсан тохиолдол өмнө нь тун цөөхөн гарч байжээ

Э.Мөнхнасан

“FIRST” сэтгүүл тусгай дугаараа Монголд зориулна

Британид олон хувиар хэвлэгддэг, нэр хүндтэй "FIRST" (Тэргүүн) сэтгүүл Монгол Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийг тохиолдуулан Монгол Улсын тухай тусгай дугаар хэвлэн гаргахаар бэлтгэж байна.

1984 онд байгуулагдсан  тус сэтгүүл улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллага, эдийн засаг, санхүүгийн салбарт тэргүүлэгчдийг олон нийтэд танилцуулах,  улс түмний хооронд харилцан ойлголцлыг бэхжүүлэх,  ажил хэрэгч хүмүүсийн хүрээнд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилгоор хэвлэн нийтлэх, уулзалт, семинар зохион байгуулах, Нийгмийн хариуцлагатай үйлдвэрлэгчдийг алдаршуулах зэрэг олон талын үйл ажиллагаа явуулж  ирсний учир  Британийн Хатан хааны шагналыг 2010 онд  хүртсэн байна.

Олон оронд байнгын уншигчтай FIRST сэтгүүл бүс нутаг,  улс  орны тухай болон нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй сэдвээр  нэр хүндтэй эрдэмтэд, сайд нар, үндэстэн дамнасан томхон компанийн  гүйцэтгэх захирлуудтай ярилцлага хийж сурвалжлага нийтлэл бичдэг, ном товхимол хэвлэдэг, төрийн болон бизнесийн  салбарынхныг оролцуулсан дугуй ширээний уулзалт, бага хурал зохион байгуулдаг, 2000 оноос хойш үйлдвэрлэл, төдийгүй нийгмийн хариуцлагаар манлайлагч нарыг нэр хүндтэй нийгмийн зүтгэлтнүүдээс бүрдсэн комиссоор шалгаруулж "Нийгмийн хариуцлагатай Үйлдвэрлэгч" хэмээн алдаршуулж байгаа юм.

Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гадаадын хөрөнгө оруулалтын  болон бизнесийн эрх зүйн орчин, Монгол, Британийн  харилцаа,  олон талт хамтын ажиллагааны  50 жилийн түүхэн замналыг Британийн  болон англи хэлтэй бусад орны уншигчдад цогц байдлаар сурталчлан таниулахад 2013 оны эхээр хэвлэгдэх  FIRST сэтгүүлийн Монголын талаарх тусгай дугаар чухал үүрэг гүйцэтгэх болно хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Швейцарт буутай этгээд гал нээж, гурван хүн амиа алдлаа

Швейцарийн Дейллон тосгонд өчигдөр буутай этгээд иргэд рүү гал нээж гурван хүний аминд хүрч хоёр хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Цагдаа нар гэмт этгээдийг баривчилсан бөгөөд уг тосгоны оршин суугч байсан гэдгийг нь тогтоожээ. 30 настай түүний нэрийг цагдаагийнхан олон нийтэд зарлаагүй байгаа юм. Хэрэг үйлдэх үедээ гэмт этгээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ.

Дейллон тосгон нийслэл Женев хотоос 100 км-ийн зайд оршдог бөгөөд гэмт хэрэг орон нутгийн цагаар 21 цагийн орчимд гарсан байна. Тэрбээр цэргийн зориулалттай винтов буугаар иргэд рүү гал нээсэн байна.Швейцарт буун дуу гарах нь харьцангуй түгээмэл байдаг ч энгийн иргэд рүү халдсан тохиолдол өмнө нь тун цөөхөн гарч байжээ

Э.Мөнхнасан

Малала охины аав Лондоны боловсролын атташе боллоо

Өнгөрөгч онд талибанчуудад буудуулж толгойдоо хүнд гэмтэл авсан Малала охин Их Британийн Брингхамийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдал өмнөхөөсөө сайжирч энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Охиноо сахиж байгаа түүний эцгийг Пакистаны засгийн газраас Лондонд суух боловсролын атташегаар томилон ажиллуулах болсныг албан ёсоор  зарлажээ.

Малалагийн аавыг Зиаудуддин Юсуфзай гэдэг. Тэрбээр охиныхоо боловсролд ихээхэн  анхаардаг бөгөөд түүнийг анх 11 настайгаасаа BBC агентлагт захидал бичиж эхлэхэд нь ч охиндоо тусалж байсан аж.

Пакистаны ерөнхийлөгч Асиф аль-Зардари өнгөрөгч сарын 08-ны өдөр Малала охиныг эргэхээр Хатан хаан II Элизабетийн нэрэмжит Брингхамийн эмнэлэгт ирж байсан. Энэ цагаас эхлэн ноён Зиаудуддин Юсуфзайг энэ албан тушаалд томилох санал гаргасан гэнэ. Харин энэ томилгоог  ноён Зиаудуддин саяхан хүлээн авч улсынхаа боловсролын салбарыг төлөөлөх атташегаар ажиллахаар болж байгаа юм. Энэ албан тушаалыг  дор хаяж хоёр жилийн турш хаах бөгөөд мөнхүү хугацаанд гэр бүлээрээ Лондон хотод амьдрах юм.

Э.Мөнхнасан

Мавританд гялгар уут ашиглахын хориглов

Мавритан улсын Засгийн газраас амьтад, байгаль орчныг хамгаалах үүднээс гялгар уутны хэрэглээ, үйлдвэрлэлийг хориглох шийдвэр гаргажээ. Тус улсын Байгаль орчны сайд Мохамед Яхьягийн мэдээлснээр нийслэл Нуакшот хотод жилд хорогдож буй үхэр, хонь зэрэг малын 70 хувь нь гялгар уут идсэнээс болж үхэж байгааг тогтоосон байна.

Мавританы Засгийн газрын шийдвэрээр гялгар уутны үйлдвэрлэлийг бүрэн хориглосон бөгөөд үүнийг зөрчсөн үйлдвэрлэгчид нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулахаар хуулийн  төсөл боловсруулжээ.

Мөн тус улсад бүх төрлийн гялгар уутыг импортоор оруулахыг хориглож,  хоригийг зөрчсөн этгээдийг торгох эсвэл ял шийтгэл ногдуулахаар болсон байна. Засгийн газрын энэ шийдвэрийг хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагаас сайшаан хүлээн авч, бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Э.Мөнхнасан

Кейт Уинслет гурав дахь удаагаа хуримлав

Оскарын шагналт жүжигчин Кейт Уинслет гурав дахь нөхөртэйгөө сүр дуулиан  багатайхан, өөрийн сайн найзууд болон гэр бүлийнхнийхээ хүрээнд хуримаа хийжээ. Түүний гурав дахь нөхрийг Ричард гэдэг. Тэдний хуриманд цөөн тооны алдартнууд хүрэлцэн ирсний нэг нь Кейттэй хамт "Титаник" кинонд тоглосон Леонардо Ди Каприо байсан гэнэ. Хамтран тоглогчид хайр сэтгэлийн холбоотнууд болоогүй ч харин  нэлээд сайн найзууд болж үлдэж чадсан юм.

Хосууд гэрлэхээр болсон тухайгаа гэр бүлийнхэн найзууддаа гэнэт дуулгасан бөгөөд Кейтийн аав түүнийг дахин гэрлэх гэж байгааг дуулаад багагүй цочролд орсон гэнэ. Гэсэн хэдий ч охиныхоо амьдралаа аз жаргалтай болгохоор хийсэн энэ сонголт, шийдвэрийг хүндэтгэн үзсэн аж. Кейт Ричард нар өнгөрсөн жилээс болзож эхэлсэн юм.

Кейт Уинслет анх 1998 онд найруулагч Жим Триплетонтой гэрлэж байсан. Жим түүний кино ертөнц дэх амжилтын үүдийг  нээж өгсөн гэж хэлж болно. Харин тэд хоёр жил хамт  амьдарч бяцхан охинтой болсны дараагаар салцгаасан юм. Харин түүний хоёр дахь нөхөр жүжигчин Сэм Мэндс байсан. Тэд долоон жилийг хамт өнгөрүүлсэн ч өнгөрсөн 2010 онд мөн л салсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд ганц бие ээжийн амьдарлаар амьдарсны эцэст тэрээр ийнхүү дахин гэрлэж байгаа ажээ.

Э.Мөнхнасан

Сайхан суманд 3.8 магнитудын газар хөдлөлт болжээ

Булган аймгийн Сайхан сумаас зүүн хойд зүгт 23 км-ийн зайтай газар өчигдөр буюу 2013 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 11:32:01:04 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизик судалгааны хүрээлэнгийн Газар хөдлөлтийн сектороос Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна. Уг мэдээллийн дагуу Булган аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад тухайн бүс нутагт мэдрэгдээгүй хэмээн мэдэгдлээ.

П.Наран

Буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг хязгаарлах уу

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэд хэдэн ажлыг зохион байгуулсан. Тухайлбал автомашиныг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулж, зөвхөн нийтийн тээврийг таван шараас офицеруудын ордон хүртэл зорчих хэсгийн I эгнээр явуулах болсон нь замын хөдөлгөөний ачааллыг 20 хүртлэх хувиар бууруулсан.

Гэхдээ эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэхийн өмнө  нийслэлийн удирдлагууд иргэдээсээ асууж, санал бодлыг тусгасан билээ. Мөн замын хөдөлгөөний ачааллыг  буруулах зорилгоор хийгдэж байгаа цогц арга хэмжээг үргэжлүүлэх тухай санал асуулгыг олон нийтийн дунд явуулахад  санал асуулгат оролцсон 100 мянган хүний 80 хувь нь дэмжиснээр  авто машиныг улсын дугаараар нь хязгааралан замын хөдөлгөөнд оролцуулдаг журам үргэлжилсээр байгаа билээ.

Үүнээс гадна буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг ням гаригийн 08-22 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг шинээр хийх талаар олон нийтээс санал асуулга явуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан санал асуулга явуулахаар болсон байна. Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 49 хувь нь буруу талдаа хүрдтэй байна гэсэн судалгаа байдаг бөгөөд  буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь жолооч нарт болон замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад оролцогч нарт хүндрэл учруулдаг гэж Замын цагдаагийн газраас мэдээлж байгаа юм.  Баруун гарын дүрэмтэй ма­най улсын хувьд гүйцэж түрүүлэх, тойрон гарах үед үзэгдэх орчин ихээхэн хязгаарлагддаг ба энэ нь зам тээврийн осол гарах бас нэгэн  шалтгаан болдог байна. Тиймээс цаашид буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг хилээр оруулахгүй байх талаар УИХ болон Засгийн газрын хүрээнд бодлогын чанартай хэд хэдэн баримт бичиг боловсруулсан байна. Тиймээс өнөөдөр 12.00  цагаас эхлэн  Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөс мобикомын хэрэглэгчдийн дунд санамсаргүй  сонгогдсон 100 мянган хүнд мессеж илгээж энэ талаарх саналыг авах юм байна.

Мөн нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн 1200 утсаар болон, ub1200.mn цахим хуудас, нийслэлийн албан ёсны facebook, твиттерт нэгдэж саналаа илэрхийлж болох юм.  Зөвхөн иргэдийн саналыг үндэслэн хотын удирдлагууд аливаа шийдвэрийг гаргах юм байна.

Д.Цэцэг

Хоккейн Залуучуудын ДАШТ өндөрлөх шатандаа орлоо

Хоккейн залуучуудын  ДАШТ  ОХУ – ын Уфа хотноо өнгөрөгч  XII сарын 26 – нд эхэлсэн билээ.

1977 оноос эхлэн зохион байгуулагдаж  байсан энэхүү  тэмцээнд хоккейн эх орон гэгддэг Канадчууд  хамгийн олон буюу 15 , ЗХУ /9/+ ОХУ /4/ нийт 13, Швед 4 , АНУ 2 , Финлянд 2 удаа тус тус түрүүлж байжээ. Энэ жилийн тэмцээн нь Олон Улсын Хоккейн Холбооны буюу IIHF – ийн шинэчилсэн дүрмээр 2 хэсэгт хуваагдан өрсөлдөхөөрөө онцлогтой юм байна.
"А" хэсэгт Швед, Финлянд, Чех, Швейцарь, Латви  "B" хэсэгт  ОХУ, Канад, Словак, АНУ, Германий шигшээ багууд өрсөлдсөнөөс хагас шигшээд Канад – АНУ, ОХУ – Шведийн багууд шалгарлаа. Хагас шигшээ тоглолтууд өнөөдөр явагдаж дуусна.

Одоогийн байдлаар тус тэмцээнийг хошуучилж буй мэргэн буучдыг танилцуулъя.

1

Ньюжент-Хопкинс Райан

Канад (U-20)

11 (3+8)

2

Троуба Жэйкоб

АНУ (U-20)

8 (4+4)

3

Гальченюк Алекс

АНУ (U-20)

8 (2+6)

4

Юбердо Жонатан

Канад (U-20)

7 (2+5)

5

Жонс Сет

АНУ (U-20)

7 (1+6)

6

Годро Жонни

АНУ (U-20)

6 (5+1)

7

Кучеров Никита

ОХУ (U-20)

6 (4+2)

8

Строум Райан

Канад (U-20)

6 (4+2)

9

Шейфеле Марк

Канад (U-20)

6 (4+2)

10

Андригетто Свен

Швейцарь (U-20)

6 (3+3)

Аваргын алтан медалийн төлөө тоглолт 1 сарын 5 – нд болох бөгөөд ОХУ – Канадын багууд тоглох магадлал өндөр байна.

Э.Бат

Б.Цогоог ТАЗ-ийн даргаар томилох асуудлыг хойшлуулав

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Д.Зүмбэрэллхамыг ажлаас нь чөлөөсний дараа түүний оронд томилох хүний талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Б.Цогоогийн нэрийг оруулж ирсэн бөгөөд үүнийг дараагийн асуудлаар хэлэлцэхээр болов. Учир нь Б.Цогоо төрийн албан хаагч мөн үү, биш үү гэдгээр О.Баасанхүү гишүүн асуулт асууж, санал хэлсэн юм.

Гэвч түүний асуултад төрийн жинхэнэ албан хаагч мөн гэдэг нь баттай биш байгаа учир лавлагаа авч дараагийн асуудлаар хэлэлцүүлэхээр хойшуулсан  байна.

Д.Зүмбэрэллхамыг ТАЗ-ийн даргаас чөлөөлөхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн даргыг чөлөөлөх, шинээр томилох асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Цог "Төрийн албаны зөвлөлийн даргыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлдэг нь ямар учиртай юм. Заавал өргөдлөө өгдөг нь өөр шалтгаантай юм уу" гэхэд Д.Зүмбэрэллхам "Өргөдөлдөө хүсэлтээ дурдсан байгаа.

ТАЗ-ийн шинэчлэлийн талаар нэлээд төлөвлөсөн зүйл бий. ТАЗ-ын жинхэнэ гишүүд чөлөөлөгдөж, зарим зүйлийг ойлгохгүй байгаа. Гэхдээ эрдмийн ажлаа дуусгах ажил байгаа юм. Иймээс өргөдлөө өгсөн" гэв. Гишүүдээс санал хурааж ТАЗ-ын дарга Д.Зүмбэрэллхамыг ажлаас нь чөлөөлөв. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Эрлийн ажлыг зогсоожээ

Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр шинэ оны өмнөхөн гэрээсээ гараад сураггүй болсон хоёр иргэнийг хайж байгаа  талаар мэдээлж байсан. Тодруулбал, Дорноговь аймгийн  Хатанбулаг сумын гуравдугаар багийн "Турсгын улаан" гэдэг газар өвөлжиж байгаа иргэн А /28-30 орчим настай эрэгтэй/ нь арванхоёрдугаар сарын 31-ний орой алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагааг явуулсаны дүнд тус аймгийн Хөвсгөл сумын гуравдугаар багийн "Дэрсэн Ус" гэдэг газар өвөлжиж байсан айлаас өчигдөр эсэн мэнд олжээ. Харин Төв аймгийн Дэлгэрхаан сумын нэгдүгээр багийн "Тарган" гэдэг газар өвөлжиж байсан иргэн М /50 настай эмэгтэй/ нь 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон. Түүнийг тус сум, орон нутгийн иргэд, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байсан. Гэвч түүний ар гэрийнхэний гаргасан хүсэлтийн дагуу эрэн хайх ажиллагааг өчигдөр өдрөөс зогсоосон байна.
П.Наран

Грачёв: Бензиний үнэ өснө

Оросын улсын  Думын эрчим хүчний  хорооны тэргүүн Иван Грачёв сэтгүүлчдэд хэлэхдээ, энэ онд Орост бензиний үнэ  литр нь 4 рублиэр өсч болох юм гэж мэдээлжээ. Үнийн өсөлт нь онцгой татвар нэмэгдэж, түүнчлэн "Евро-3"  стандартад шилжиж байгаагаас үүдэлтэй байх болно гэж депутат тэмдэглэсэн байна.

Тухайлбал, хийсэн тооцооноос үзвэл, 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс түлш үйлдвэрлэгчдэд ирэх татварын нийт ачаалал 1 тонн шатахуунд 2 мянга 400 рубль байх бөгөөд ингэснээр эцсийн хэрэглэгчдийн хувьд үнэ нэлээд нэмэгдэх ажээ.

"Евро-3" стандартад шилжиж байгаа нь зах зээлд түлшний хомсдол үүсгэж болох юм гэж болгоомжилж байгаагаа парламентын гишүүн  бас илэрхийлжээ.  Учир нь зарим компани  тоног төхөөрөмж  шинэчлэх ажлыг  нэгдүгээр сарын 1-нээс наана дуусгаж амжихгүй юм.  Оросын эрчим хүчний яамны мэдээгээр, 2013 онд түлшний хомсдол  1 сая орчим тонн байж болох юм гэж Грачёв хэлсэн байна.

"Хомсдол үүсч, улмаар зах зээлд  дарамт болох бөгөөд үүний хариуд юмны  үнэ өсдөг" гэж тэр дурджээ.

Өнөөдрийн байдлаар, Оросын нутагт үйлдвэрлэж буй бензиний ихээхэн хэсэг нь  "Евро-3" стандартад бүрэн нийцэж байгаа юм.

С.Золбоо

ССАЖ-ын дэд сайд “Мянганы хүн”-одонгоор шагнуулжээ

ОХУ-ын агаарын бөмбөлгийн нэрт нисгэгч В.А Ефремов өөрийн багийн нисгэгч В.Суродин, инженер Ю.Тюрин нарын хамт алдарт "Гэгээн Орос" агаарын бөмбөлгөөрөө Улан-Үдэ хотоос гараагаа эхлэн Хиагт, Алтанбулагийн хилийн боомтоор дайрч Монголын нутгаар нисч 2012 оны арванхоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн билээ. Энэхүү аялалыг ССАЖЯ, ОХУ-д суугаа Монгол улсын ЭСЯ, ОХУ-ын "Моя Москва" соёлын сангаас хамтран Монгол улс, ОХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулагдсны 100 жилийн ойг тохиолдуулан "Орос оронд хүрэх гүүр" нэртэй төслийн хүрээнд хоёр улсын нутаг дэвсгэрт зохион байгуулсан нь энэ аж. Уг аялалын дараа "Моя Москва" соёлын сангийн ерөнхийлөгч В.А Болдычева манай оронд хүрэлцэн ирж, уг аялалыг хамтран зохион байгуулсан байгууллага,  орон нутгийн спортын газрууд  болон монголын тал, тэр дундаа ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал нарт гүн талархал илэрхийлсэн байна.  Тус сан нь  "Мянганы хүн" нэртэй одонг жилд 80 гаруй хүнд гардуулан өгдөг бөгөөд энэ удаагийн "Мянганы хүн" шагналын эзнээр  ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргалыг тодорхойлжээ. Учир нь "Орос оронд хүрэх гүүр" төслийг амжилттай зохион байгуулахад хүндтэй гавъяа үзүүлсэн хэмээн дүгнэсэн ажээ.
П.Наран

Нярай хүүхэд түлсэн хэрэгтэй холбогдуулан Н.Удвал сайд мэдээлэл хийнэ

Баянхонгор аймгийн төрөх эмнэлгийн эмч, сувилагч нар ажилдаа хариуцлагагүй хандаж, дөнгөж төрсөн нярайн биеийг халуун усанд түлсэн хэрэг гарсан. Нярайг түлчихээд хоёр цаг гаруй ямар ч эмчилгээ хийгээгүй сувилагч нь энэ хэрэгт өөрийгөө огтхон ч буруутгахгүй байгаа билээ. Харин өчигдөр Баянхонгороос түлэгдсэн нярай охин ээж, аавын хамтаар Улаанбаатар хотод ирж Түлэнхийн төвд эмчилгээ хийлгэжээ. Хүүхэд 60 хувь буюу гуравдугаар зэргийн түлэгдэлттэй иржээ. Харин өнөөдөр нярайг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлэн эмчилж эхэлсэн байна.Ажилдаа хайнга хандсан эмнэлгийн ажилчдад  Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн энэ асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэвлэлийн бага хурал зарласан байна. Хурал 14.00 цагт ЭМЯ-нд болно.

Д.Цэцэг

Малчид 3-15 мянган төгрөгийн урамшуулал авдаг боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2012 оны зургаадугаар сарын 13-ны өдөр арьс ширийг дотоодоо боловсруулан түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих, түүнчлэн малын арьс, ширийг боловсруулах үйлдвэрт тушаасан малчдыг урамшуулах зорилгоор "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Улсын Их Хурал хэлэлцүүлгийнхээ явцад тогтоолын төслийн нэрийг "Малчид, үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай" болгон өөрчилж, хамрах хүрээг нь өргөжүүлэн 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.

Энэхүү тогтоолоор арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140,4 тэрбум /нэг зуун дөчин тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн байна. Мөн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болон хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох, түүнд хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах, үйлдвэрлэгчид олгох зээлийн хүүг жилийн долоон хувиас илүүгүй байхаар тооцож олгох, арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэхийг Засгийн газарт даалгажээ.

Түүнчлэн 2013 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүн үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөгийн, адуу, үхрийн шир тутамд 15000 төгрөгийн мөнгөн урамшуулал авах бөгөөд 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүн зөвхөн хоршооны гишүүн болсон тохиолдолд дээрх мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн авах боломжтой аж. Энэ тогтоол батлагдсантай холбоотойгоор Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоол буюу Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулсан  байна. Энэхүү өөрчлөлтөөр 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд олгох 2000 төгрөгийн мөнгөн урамшууллыг зөвхөн хоршооны гишүүн малчин, мал бүхий хувь хүн үргэлжлүүлэн авах юм байна. Ингэснээр малын гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээ өсч, арьс ширний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн өрсөлдөх чадвар сайжирч, ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой хэмээн холбогдох албаныхан үзжээ.
П.Наран

НҮБ: Сирийн мөргөлдөөнд амь үрэгдэгсдийн тоо 60 мянгаас давав

2011 оны гуравдугаар сараас Сири улсад үргэлжилж буй мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн хүний тоо  60 мянгаас давжээ. НҮБ-ын дүрдэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссар Нави Паллей лхагва гаригт ингэж  хэлсэн байна.

"Арваннэгдүгээр сарын  сүүлчээс мөргөлдөөн намжихгүй байгааг харгалзан үзвэл,  2013 оны эх гэхэд 60 мянга гаруй хүн амь насаа алдсан байж болохыг бид үгүйсгэхгүй байна" гэж тэр мэдэгджээ. "Амь үрэгдэгсдийн тоо бидний таамаглаж байснаас хавьгүй их байгаа бөгөөд үнэхээр сэтгэл хирдхийлгэж байна" гэж НҮБ-ын итөлөөлөгч дурдсан байна. 2011 оны гуравдугаар сарын 15-наас 2012 оны арваннэгдүгээр сарын 30 хүртэл  59 648 хүн алагдсан нь  тус байгууллагын  шинжээчдийн сүүлчийн илтгэлээс  тодорхой болсон юм. Янз бүрийн эх сурвалж, түүний дотор тус орны засгийн газар болон сөрөг хүчний мэдээ сэлтийг  үндэслэн энэ тоог гаргажээ.

Сирийн 5 сая гаруй оршин суугчид хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байгааг  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ, 540 мянга гаруй хүн  хөрш Ливан, Иордан, Турк, түүнчилэн Африкийн умард нутагт толгой хоргодож байна.  Одоогийн байдал хэвээр үргэлжилвэл,  2013 оны сүүлч гэхэд  энэ тоо 1,1 саяд хүрч болох юм гэж НҮБ-ын дүрдэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газрынхан сэтгэл зовинож  байна.

С.Золбоо

Нийслэлийн спортын төв байгууллага шилдгүүдээ тодрууллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн биеийн тамир, спортын газар 2012 оны ажлаа дүгнэж,ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан

шилдэг байгууллага,хамт олныг тодрууллаа."Нийслэлийн шилдэг тамирчин"-аар

ЧД-ийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг,шатрын "Цэцэн нүүдэл" клубийн тамирчин,ОУШХМастер Ц.Лхагвасүрэн,СХД-ийн өсвөрийн шигшээ баг,

"Ирээдүй" цогцолбор сургуулийн дэргэдэх гүнзгийрүүлсэн сургалттай чөлөөт бөхийн секцийн тамирчин Э.Бэхбат шалгарсан бол "Нийслэлийн шилдэг дасгалжуулагч"-аар БГД-ийн өсвөрийн шигшээ багийн боксын дасгалжуулагч Б.Энхтайван,БЗД-ийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч,"Шавь" цогцолбор сургуулийн багш Р.Нармандах тодров.Харин "Нийслэлийн шилдэг багш"-аар ХУД-ийн 34-р сургуулийн биеийн тамирын багш Ж.Чулуунцэцэг,"Нийслэлийн шилдэг аргазүйч"-ээр СХД-ийн 21-р хорооны аргазүйч Т.Амаржаргал нарыг шалгаруулсан байна.Шинэ оны босгон дээр байгуулагдсаныхаа 50 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн Нийслэлийн БТСГ-аас үйл ажиллагаагаараа шалгарсан Налайх дүүргийн "Уурхайчин" ХХК,СХД-ийн 113-р цэцэрлэг,ХУД-ийн Дулааны цахилгаан станц,ТЭЦ-3-ын хамт олныг "Оны шилдэг биеийн тамир,спортын хамтлаг"-аар өргөмжиллөө.Мөн нийслэлийн дүүргүүдийн "Шилдэг биеийн тамир,спортын хороо"-гоор Д.Энхбаяр даргатай СХД-ийн БТСХ,О.Баттулга даргатай ЧД-ийн БТСХ,

Ц.Бямбасүрэн даргатай БГД-ийн БТСХ эхний 3 байрт шалгарчээ.Шилдэг спорт хороодын шагналыг Нийслэлийн БТСГ-ын дарга Ж.Ганболд,МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин,ССАЖЯ-ны харьяа спортын бэлтгэлийн төвийн биеийн тамир,спортын албаны дарга Ж.Тунгалаг нар гардуулав.

 Нийслэлийн биеийн тамир,спортын газар

Хонконг руу аялах Голомт банкны азтнууд тодорлоо

Голомт банк нийт харилцагчдынхаа дунд 2012 оны 9-р сарын 17-ноос 2012 оныг дуустал 3 сар гаруйн хугацаанд "Хонг Конг руу аялцгаая" сугалаат аяныг амжилттай явуулж, 2013 оны эхний өдөр сугалаат аянд хамрагдсан харилцагчдынхаа дундаас 15 азтан тодрууллаа.

Азтан тодруулах нэвтрүүлгийг Боловсрол суваг телевизээр 2013 оны 01-р сарын 01-ний өдрийн 19.00 цагаас шууд дамжуулан үзэгчдэд хүргэсэн бөгөөд Хугацаат хадгаламж эзэмшигчдийн дундаас 8 азтан, Үүнд:

-0758643993 сугалааны дугаартай Бадамын Эрдэнэцэцэг

-0978208628 сугалааны дугаартай Содномбалжирын Бадрал

-0559758707 сугалааны дугаартай Цэрэншаравын Тогосмаа

-0165965598 сугалааны дугаартай Shinkuen Yang

-0534984919 сугалааны дугаартай Хорлоогийн Оюунбат

-0559242708 сугалааны дугаартай Jo Anne Miceli

-0069137611 сугалааны дугаартай Жанчивын Оюунгэрэл

-0227189411 сугалааны дугаартай Пүрэвдоржийн Энхмөнхөө

Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж эзэмшигчдийн дундаас 5 азтан, Үүнд:

-0872782750 сугалааны дугаартай Батдоржийн Чинхүслэн-Андрю

-0559850764 сугалааны дугаартай Түвшинбатын Мөнхбилэг

-0561559488 сугалааны дугаартай Энхбаярын Эрдэнэбуян

-0471438567 сугалааны дугаартай Баярхүүгийн Ууганбаяр

-0911651767 сугалааны дугаартай Отгонбаатарын Төгөлдөр

Захиалгат шилжүүлэг үйлчилгээний харилцагчдын дундаас 2 азтан, Үүнд:

-0852955140 сугалааны дугаартай Адъяагийн Итгэл

-0533321723 сугалааны дугаартай Баяраагийн Тэлмүүн нар тус тус тодорчээ.

Дашрамд дурьдахад Голомт банкны  "Хонг Конг руу аялцгаая" сугалаат аяны Азтан тодруулах шууд нэвтрүүлгийн хөндлөнгийн ажиглагчаар Нийгмийн хэв журам хамгаалах газрын Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсийн Банкны гэрээт тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Алтангэрэл, Голомт банкны харилцагч, "Жигд хүч" ХХК-ийн захирал Б.Батбилэг, Голомт банкны Дотоод Аудитын Газрын Мэдээллийн Технологи, Гүйцэтгэлийн Аудитын хэлтсийн захирал Б.Баатар нар ажилласан юм.

Ийнхүү Голомт банкны Хонг Конг руу аялах азтанууд шинэ оны эхний өдөр тодорч тун удахгүй азтан болсон батламжаа гардан авах нь ээ.

Өнөөдөр дэлхийд: Коктейль шимдэг гуурсыг патентжуулжээ

Америкийн бизнесмен, янжуурын цаасан соруул үйлдвэрлэдэг фабрикийн эзэн Марвин Стоун  коктейль шимж уудаг  анхны гуурсыг бүтээжээ. Домог мэт ярианаас үзвэл, нэг удаа тэр  хөх тарианы сүрлээр  коктейль ууж  суухдаа,  бизнесийн байдлын тухай гүн бодолд  дарагдан сууж  байжээ. Сүрлийн зарим  утаслаг эд нь задарч,  шингэнийг ээлжит удаа сороход шүдэнд торжээ. Тэгээд тэр хуудас цаас авч,  нийт уртынх нь дагуу цаасны захыг цавуудаад,  харандаанд хуйлж, бэлэн  гуурстай болжээ.

Тийнхүү коктейль сорж  уухад хавьгүй тохиромжтой гуурс  бий болох нь тэр. Гэхдээ цаас бүр эхний хэдэн секундэд норж, хэлбэрээ алдах болсон учир, маш хурдан уухад хүрч байсан нь  үнэн.  Манилын цаасаар (цаасны найрлагад нь Манилын олсон утас орсон учир, цаас маш бөх байсан байна) хийсэн  шуудангийн марк  Стоуны нүдэнд туссанаар, удалгүй тэр  зохих шийдлийг олсон байна.  Стоун энэ цаасаар гуурс хийх болжээ.

С.Золбоо

30 цэцэрлэгтэй болох мөнгө гарчихжээ

Монгол Улсын Засгийн газраас гаргасан "Чингис бонд"-ын хүү өдрөөр бус цаг, минутаар хэмжигддэг ажээ. Тэрхүү бондын мөнгөөр энэ сард яг тийм юм хийнэ гэж заагаагүй, тэгэх боломжгүйгээс одоогийн байдлаар Засгийн газар зөвхөн хүүг нь төлсөөр байгаа гэх. Эдийн засагчдын тооцоолсноор "бонд" хэрэгжиж эхэлснээс өнөөдрийг хүртэл хүүнд нь төлсөн мөнгөөр бүхэл бүтэн 30 цэцэрлэг барьчихаар байсан юм. Ирэх сарын өдийд 60 цэцэрлэг барьчих мөнгө гарад явчихна. Гэхдээ сэтгэлээр уналтгүйг мэргэжлийнхэн хэлж байна лээ. Энгийнээр харахад дээрхийн дайны хөрөнгө гараад байгаа ч төлөвлөсөн ажлаа амжуулсан байхад түүнтэй зүйрлэшгүйг хожих цаг ирнэ гэцгээв.

Эх сурвалж www.wikimon.mn

К.Үлэмжиновынхоос түрүүлж С.Зоригийн “ордон” баригдахаар боллоо

ОХУ-ын Халимагийн БНУ-ын Ерөнхийлөгч асан, ДШХ-ны ерөнхийлөгч К.Үлэмжинов Монгол Улсад Шатрын ордон барьж өгөхөөр шийдээд удаж буй. Манайхан өөрсдөө арай хойрго загнаад байж ч мэдэх юм. Тэрбээр энэ онд манайд айлчлахдаа нэгийг хэлэх биз.

Тэгтэл С.Зоригийн нэрэмжит Шатрын ордон баригдах сураг гарлаа. Тэр нь хотод биш л дээ. Тэгэхдээ ордон бол ордон билээ.

Дорнод аймгийн Дашбалбар сумын сургуулийг түүний нэрэмжит болгоод хажууд нь мөн нэрэмжит ордон барихаар тун удахгүй шав тавих ажээ. "С.Зоригийн нэрэмжит Шатрын ордон" ийнхүү босох юм. Нэг сум шатрын ордонтой болно гэдэг бага юм биш л дээ.

Эх сурвалж www.wikimon.mn

“Сэнди Хүүк”-ийн сурагчид цагдаагийн хамгаалалт дор хичээлдээ орлоо

Өнгөрсөн сарын 14-нд АНУ-ын Ньютаун мужийн Сэнди Хүүк бага сургуульд буутай этгээд халдаж 27 хүний амь насыг хохироосон аймшигт хэрэг гарсан. Амиа алдсан хүмүүсийн 20 нь бага насны хүүхэд байсан юм. Үндэстэн даяар аймшиг төрүүлсэн энэ хэргийн золиос болсон хүүхдүүд багш нарын дурсгалыг хүндэтгэн АНУ төрийн далбаагаа дөрөв хоног буулгаж гашуудал илэрхийлсэн билээ.

Анги танхимд хүүхдүүдийн цангинасан дуу, инээд хөөр цалгидаг байсан нь гашуудлын аяаар солигдож, сургуулийг хэсэг хугацаанд хаагаад байсан. Харин өнөөдрөөс сургууль эргэн хэвийн ажиллагаандаа орж, хүүхдүүд хичээлдээ явцгааж эхэлжээ.

Ньютаун дахь Монрогийн бага сургуулийг ч мөн Сэнди Хүүк хэмээн нэрлэхээр болсон бөгөөд хуучирч муудсан тавилгуудыг шинэчилж хүүхдүүдийг илүү тухтай,  хамгаалалттай орчинд сургахаар болжээ.

Сургуулийн шинэ хотхонд цагдаагийн хамгаалалтыг хүч нэмэгдүүлсэн. Түүнчлэн хүүхдүүдийг хүргэж өгөх автобус сургуулийн ойролцоо хүргэх биш бүр сургуулийн хашаан дотор оруулж байхаар болсон байна. Энэ төрлийн хамгаалалт зөвхөн Сэнди Хүүк сургуулиар зогсохгүй. Америкийн бага сургуулиуд бүхэлдээ хүүхдүүдийг хамгаалах энэ ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн удаа дараа гарч байгаа хүйтэн зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдийн буу эзэмших асуудлыг ч хатуу анхаарах болж байгаа.

Э.Мөнхнасан

Түлэгдсэн хүүг ГССҮТ-д эмчилж байна

Байнгын хороод хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өмнө УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Түүнчлэн  Төрийн байгуулалтын байнгын хороо  хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэх товложээ.

1.    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

· Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.

2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
· "Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай" Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл;
· Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай асуудал.

Хиллари Клинтон эмнэлгээс гарав

АНУ-ын Төрийн ерөнхий нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тархины цусан хангамж муудснаас гэртээ ухаан алдан унасан. Нью-Йоркийн "Presbyterian" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчилгээ сувилгаа хийлгэсний үр дүнд түүний биеийн байдал сайжирч өчигдөр эмнэлгээс гарчээ.

Хатагтай Хиллари Клинтоны эмчилгээг хийсэн эмч нарын баг түүнийг эмчилгээг тун  сайн хүлээн авч бие нь хурдан хугацаанд сайжирлаа хэмээжээ. Гэсэн ч түүнийг бүтэн эмчилгээнд оруулж бүрмөсөн сайн тэнхрүүлэх шаардлагатай гэж хэлснийг албаны эх сурвалж мэдээлж байгаа юм.

Эмнэлгээс ийм богино хугацаанд гарах болсон нь хатагтай Клинтоны өөрийн хүсэлт байсан бөгөөд тэрбээр ажилдаа эргэн орохоор ихэд яарч байсан учир эмнэлгээс гаргасан ажээ. Түүнийг нөхөр Билл Клинтон болон охин нь эмнэлгээс гарган авсан байна. Зарим эх сурвалжууд түүнийг эмнэлгээс гараагүй, ердөө өөр эмнэлэгт хэвтэхээр эмнэлгээ шилжүүлэх зорилгоор түр  хугацаанд гарсан гэж тайлбарлаж байгаа.

Хиллари Клинтон өдгөө 65 настай, тэрбээр ойрын хугацаанд Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ сард ерөнхийлөгчийн тангарагаа өргөнө. Ингэснээр ирэх дөрвөн жилд хамтран ажиллах өөрийн хамгийн ойрын туслах, зөвлөхөө сонгох ёстой. Их гүрний дараачийн Төрийн нарийн бичгийн даргаар Жон Керри сонгогдон ажиллах нь тодорхой болсон билээ.

Э.Мөнхнасан

“Lady boy” үдэшлэг

Хүн бүр өөрийн хувь тавилангийн эзэн байж, заяа төөргөө өөрчлөх чадалтай. Гэвч гаднаасаа эрэгтэй, эмэгтэй  харагдавч зүрх сэтгэлээрээ өөрийгөө эсрэг хүйстэнээрээ төсөөлдөг, мэдэрдэг хүмүүс байдаг.  Хүмүүс тэднийг элдэвээр хэлж, гоочилдог хэдий ч бууж өгөлгүй өөрийнхөөрөө байцгаах нь бий. Тэдний төлөөлөл болсон Монголын "Lady Boy" нар шинэ жилийн үдшийн зургаас сонирхуулж байна.

П.Наран